2025 10 сар 17
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

ХАЯГДАЛ ГЯЛГАР УУТ ЦУГЛУУЛАН БҮТЭЭСЭН “ЗҮБИ” ТОГЛООМЫН ТАЛБАЙГ ХҮЛЭЭЛГЭН ӨГЛӨӨ

Хаягдал гялгар уут хүүхдийн тоглоомын талбай болон сүндэрлэлээ.

Баянзүрх дүүрэг Лантуун тохио ТББ, Пластик центр ХХК, Өнгө нэм ТББ-тай хамтран өнгөрсөн 8 дугаар сард “ЗҮГЭЭР БИТГИЙ ХАЯ” аяныг эхлүүлсэн.

Харин өнөөдөр уг аян амжилттай хэрэгжиж 12 дугаар хорооны хүүхдүүдэд “ЗҮБИ” хүүхдийн тоглоомын талбайг тохижуулж хүлээлгэн өглөө.

Хаягдал гялгар уутыг цуглуулж, дахин боловсруулснаар уг төслийн төсвийг бүрдүүлсэн бөгөөд хоёр сарын хугацаанд ийнхүү амжилттай хэрэгжүүлж дуусжээ.

Энэ үеэр дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан: “Баянзүрх дүүрэг хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлэх олон ажлыг санаачлан хийж байна. Ирэх оноос хүүхэд хамгааллын төвлөрсөн байрыг ашиглалтанд оруулах, эрх нь зөрчигдөж буй хүүхдүүдийн сэтгэл заслын эмчилгээ цаашлаад Баянзүрх хүүхдийн зуслан зэрэг олон төслийг хэрэгжүүлэх болно. Эдгээр ажлуудыг нийгэмд үйлчилдэг Лантуун дохио болон бусад ТББ-уудтай хамтарч хэрэгжүүлэх болно. Маш зөв санаачлагыг гаргаж соргогоор харж энэ сайхан бүтээн байгуулалтыг хийж гүйцэтгэсэнд талархаж байна гэлээ.

#ХОГХАЯГДАЛ_ОРЧНЫБОХИРДОЛ_ХҮҮХДЭДЭЭЛГҮЙОРЧИН гэсэн 3 томоохон асуудлыг шийдвэрлэхэд хувь нэмрээ оруулахаар “ЗҮГЭЭР БИТГИЙ ХАЯ” аянг 5 жилийн хугацаанд хэрэгжүүлэх юм.

Дүүргийн 12 дугаар хороонд 15000 гаруй оршин суугчтайгаас 40 хувийг хүүхдүүд эзлэдэг. Тус хороонд хүүхдэд ээлтэй орчинг бүрдүүлж өгсөн та бүхэнд талархал илэрхийлье.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...