Цаг үеШуурхай зөвлөгөөн

ДҮҮРЭГ ОРОН НУТАГ ХҮНД СУРТАЛТАЙ БИШ ИЛҮҮ НЭЭЛТТЭЙ, ИРГЭДИЙН САНАЛ ХҮСЭЛТИЙГ ШУУРХАЙ ШИЙДВЭРЛЭНЭ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх уулзах хүсэлт өгсөн дүүргийн иргэд, аж ахуй нэгжүүдтэй уулзлаа. Уулзсан иргэдийн асуудлыг тэр дор нь шийдвэрлэхийн тулд холбогдох хэлтэс,албадын ажилтан, алба хаагчид байсан.

Засаг дарга Н.Баярмөнхийн зүгээс боломжтой асуудлуудыг цаг алдалгүй хүлээн авч, иргэдэд гарц гаргалгаа гаргаж өгч, боломжтой асуудлаа хурдан шийдвэрлэж, боломжгүй асуудлынхаа хариултыг иргэдээсээ нууж, цалгардуулахгүй ажиллах шаардлагатай талаар хэллээ.

Уулзсан аж ахуй нэгжүүдийн хувьд гурвалсан гэрээний асуудлаар голчлон уулзлаа. Хэдий аж ахуй нэгжүүд аялал жуулчлалын шугамаар гэрээ хийдэг мөртлөө яг үйл ажиллагааны дагуу байдаггүй. Чанартай, чанаргүй барилга, орон сууц барьчихдаг. Үүнээс нь болж иргэд хохирдог. Тиймээс гурвалсан гэрээ байгуулж, гэрээний зүйл заалтаа биелүүлээгүй тохиолдолд хуулийн дагуу арга хэмжээ авч ажиллана гэдгийг хэлсэн. Цаашлаад аж ахуй нэгжүүд дүүрэг орон нутагтайгаа хамтарч, өөрсдийн үйл ажиллагаа явуулдаг газрын ойр орчмоо тохижуулж, алслагдсан бүсэд мод тарих, гэр хорооллын бүсэд нийгмийн хариуцлагын хүрээнд тохижилт хийх зэрэг иргэдээ ая тухтай амьдарч, ажиллах орчныг бүрдүүлэхийн тулд хамтран ажиллах шаардлагатай гэсэн юм.

Цаашид дүүргийн иргэд, аж ахуй нэгжүүдтэй уулзах ажлыг долоо хоног бүрийн мягмар гарагт хийж, дүүрэг орон нутаг шийдэх боломжтой асуудлаа хурдан шуурхай шийдэж, шийдэх боломжгүй асуудлаа “боломжгүй” гээд үнэнээ хэлж, нээлттэй ажиллана. Цар тахлын нөхцөд байдлаас хамаарч иргэн, аж ахуй нэгжүүдэд олон төрлийн дарамт учирсан. Тиймээс энэхүү уулзалтыг тогтмол зохион байгуулж, дүүрэг орон нутаг нь иргэд, аж ахуй нэгжүүдтэйгээ хамтарч, дэмжиж ажиллана.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXIII шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXIII шуурхай зөвлөгөөн боллоо    Зөвлөгөөнөөр өмнөх шуурхайгаар...

Шуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXII шуурхай зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXII шуурхай зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа   Зөвлөгөөний...

Шуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо   Өнөөдөр Баянзүрх дүүргийн Удирдах...

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...