Цаг үеШуурхай зөвлөгөөн

ХАЛДВАРЫН ГОЛОМТОД АЖИЛЛАЖ БУЙ ЭМЧ АЖИЛЧДЫН ЦАЛИН УРАМШУУЛЛЫГ 40 ХҮРТЭЛ ХУВИАР НЭМЭГДҮҮЛНЭ

Өнөөдөр дүүргийн онцгой комиссын ээлжит хурал болж Эрүүл мэндийн төвийн удирдлагууд болон хорооны ӨЭМТ-ийн төлөөлөл оролцлоо. Хурлын үеэр дүүргийн ЭМТ-өөс Коронавируст халдварын нөхцөл байдал, үйл ажиллагааны чиглэл, шуурхай утасны хэрэглээ болон томуугийн дэгдэлтийн талаар танилцуулга мэдээллийг хийж санал бодлоо солилцсон. Мөн хурлаар ӨЭМТ-ийн тулгамдаж буй асуудал, эмчилгээ үйлчилгээний чанар, хүртээмж, иргэн-өрхийн эрүүл мэндийн төв хоорондын уялдаа холбоо, одоогийн нөхцөл байдлын талаар ярилцсан юм.

Өрхийн эрүүл мэндийн төвүүд хүний нөөц дутагдалтай байгаа нь ачааллыг нэмэгдүүлж байгаагийн дээр залуу боловсон хүч ажлаас халшрах нөхцөл үүсч байгаа. Иргэдийн хувьд зарим зүй зохисгүй харьцах асуудал нь залуу эмч нарт хүндээр тусдаг талаар хэлж байлаа. Мөн бүртгэлтэй хаяг дээрээ байдаггүйн улмаас халдварын нөхцөл байдлын үед эмч, ажилчдад ихээхэн хүндрэл учирдаг байна.

Хэсгийн ахлагчдийг ӨЭМТ-үүдэд хүн хүч хүрэлцээгүй үед бүрэн дайчилж ажиллуулах боломжтойг Шуурхай штабын дарга, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан хэлсэн.

Зарим өрхийн эмнэлгүүд эмийн багц хүргэх, хаяг тодруулах, гэрээр эмчлүүлж буй иргэдэд хүрч үйлчлэхэд ихээхэн тус нэмэр болж байгаа талаар ӨЭМТ-ийн төлөөллүүд хэлж байлаа.
Цаашид дүүргийн зүгээс ӨЭМТ-үүдийн ажиллах орчин нөхцөлийг сайжруулах тал дээр анхаарч хэд хэдэн арга хэмжээ авч хэмжээг авч хэрэгжүүлэхээр болж байна.

Харин Эрүүл мэндийн төвөөс халдварын голомтод ажиллаж буй эмч ажилчдаа анхаарч, цалин урамшууллыг 40 хүртэл хувиар нэмэгдүүлэх талаар Эрүүл мэндийн төвийн удирдлагууд хэлж байсан юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXIII шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXIII шуурхай зөвлөгөөн боллоо    Зөвлөгөөнөөр өмнөх шуурхайгаар...

Шуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXII шуурхай зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын XXII шуурхай зөвлөгөөн өнөөдөр зохион байгуулагдлаа   Зөвлөгөөний...

Шуурхай зөвлөгөөн

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн боллоо   Өнөөдөр Баянзүрх дүүргийн Удирдах...

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...