Үйл явдалЦаг үе

ХӨДӨЛМӨРИЙН ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫГ ТАНИЛЦУУЛАХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

Ирэх оны нэгдүгээр сарын 1-ний өдрөөс мөрдөж эхлэх Хөдөлмөрийн хуулийн шинэчилсэн найруулгыг танилцуулах анхдугаар сургалтыг Баянзүрх дүүрэгт зохион байгуулж байна.

Одоо мөрдөгдөж байгаа Хөдөлмөрийн тухай хуулиар ажил олгогч, ажилтан хоорондын хөдөлмөрийн харилцааг зохицуулдаг байсан бол шинэчилсэн найруулгаар олон талын хөдөлмөрийн харилцааны асуудлыг зохицуулахаар тусгажээ.

Тухайлбал албан бус салбарт ажиллагсдын харилцааг зохицуулах заалтууд, малчин, туслах малчид хоорондын байгуулах гэрээ зэрэг харилцааг зохицуулсан шинэлэг заалтууд нэмэлтээр орсон байна.

Харин ажил олгогчдын хувьд Хөдөлмөрийн тухай хуулийн 17-р заалтыг анхаарах шаардлагатай. Тус заалтад мэргэжилтэн, ажилтан бэлтгэх, ажлын байраар хангах зэрэг чиглэлийн заалтууд орсон байгаа талаар Ажил олгогч, эздийн нэгдсэн холбооноос онцлоод ажил олгогч, ажилтны аль алиных нь эрх үүргийг тэнцвэржүүлсэн хууль болсон талаар хэллээ.

Тус сургалтаар уг хуулийн онцлох зохицуулалтыг танилцуулж, ерөнхий ойлголт өгөх зорилготой бөгөөд цаашид 21 аймагт 11, 12 дугаар саруудад зохион байгуулагдах юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...