2025 10 сар 18
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

УЛИАСТАЙН ГОЛЫН ОЙР ОРЧМЫН 7.2 КМ ГАЗРЫГ ЦЭВЭРЛЭЛЭЭ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н. Баярмөнхийн санаачилгаар #Хоггүй_дүүрэг_бол_гоё аяны хүрээнд өнөөдөр Нийтлэг үйлчилгээний газрын гурав болон дөрөвдүгээр бүсийн ажилчид нийт 200 гаруй хүний бүрэлдэхүүн, 20 хог тээврийн машинтайгаар намрын нэгдсэн цэвэрлэгээг хийж байна.

Дүүргийн 9 дүгээр хорооны Малчин хэсгээс Улиастайн гүүр хүртэлх 10, 20, 23 гэсэн дөрвөн хороог хамарсан 7.2 км газар нутгийг цэвэрлэж байгаа бөгөөд аяны хүрээнд одоогоор нийт 10 удаагийн их цэвэрлэгээгээр 600 тн хог хаягдлыг ачиж тээвэрлэсэн байна.

Энэ үеэр тэд хэлэхдээ “Хог тээврийн байгууллагын үндсэн чиг үүрэг бол стандартын шаардлага хангасан хогийн цэгт ачсан хогоо хүргэх юм. Гэхдээ бид нэгэнтээ хог тээврийн байгууллага гэдэг утгаараа улирал тутамдаа оршин суугч болон аялж зугаалж буй иргэдийн хаяж, орхисон хогийг цэвэрлэж байгаа. Хогны асуудал зөвхөн энэ хавиар дайран өнгөрч буй иргэд биш оршин сууж буй иргэдийн ч асуудал. Иймд иргэд өөрсдөө орчин тойрноо цэвэр цэмцгэр байлгах үүднээс шаардлага тавьдаг, үлгэрлэдэг байх хэрэгтэй. Иргэд маань ч мөн адил бие биенээ сайн сайханд уриалдаг байгаасай” гэсэн юм.

Хоггүй орчин бий болгоход иргэн бүрийн оролцоо чухал. Иргэн та өөрийн алхаж, гишгэж буй газартаа эзэн нь байж, нийтийн эзэмшлийн гудамж талбай, гуу жалганд хог бүү хаяарай.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...