Үйл явдалЦаг үе

“ХӨГЖЛИЙН ЗӨВЛӨГӨӨН-2021” ЗӨВЛӨЛДӨХ АРГА ХЭМЖЭЭ БОЛЛОО

Баянзүрх дүүргийн Хөгжлийн төвөөс санаачлан “Хөгжлийн зөвлөгөөн-2021” зөвлөлдөх арга хэмжээг зохион байгуулж байна.

Тус арга хэмжээнд СӨХ-ын хууль эрх зүйн орчинг боловсронгуй болгоход оролцогчдын байр суурийг сонсохоос гадна дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг 400 гаруй СӨХ-ын төлөөлөлд мэргэжил арга зүйн зөвлөгөө, мэдээллийг өгсөн юм.

Энэхүү зөвлөгөөнөөр Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах, хууль тогтоомжийг сурталчлах, иргэд болон хамтран ажилладаг байгууллагуудын ажлын уялдаа холбоог идэвхжүүлэх, иргэдийн эрүүл, аюулгүй, ая тухтай амьдрах орчныг бүдүүлэх асуудлуудыг хэлэлцлээ.

Түүнчлэн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгө өмчлөх, эзэмших, ашиглах хамгаалахад тал бүрийн оролцоог тэгш хангаж, хяналтыг сайжруулах асуудлыг хөндлөө.

Өнөөдрийн зөвлөгөөнд Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, нийслэл, дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид, дүүргийн удирдлагууд, хороодын Засаг дарга, СӨХ, ААН байгууллагын төлөөллүүд оролцож хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, өөрсдийн байр суурь үзэл бодлоо нэгтгэж олон талт асуудлыг хэлэлцэж байгаагаараа онцлог болж байна.

Түүгээр ч зогсохгүй тус зөвлөгөөнд оролцсон төлөөлөгчдийн байр суурийг нэгтгэж, хэлэлцсэн тодорхой асуудлуудыг үр дүнтэй хэрэгжүүлэхээр дүүргийн Хөгжлийн төвөөс “ЗӨВЛӨМЖ” гаргасан юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...