Баянзүрх дүүргийн хэмжээнд энэ сарын 2-ны байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 93.9 хувийн биелэлттэй байна.
Энэ жил дүүргийн 20 хорооны айл өрхүүдийг халаалтын улиралд 160 сайжруулсан түлш борлуулах цэгээр ханган ажиллах бөгөөд одоогийн байдлаар 138 түлшний цэгээр дамжуулан 12000 тн түлшийг борлуулж, тээвэрлэлт нийлүүлэлтэд хяналт тавьж байгаа юм. Дүүргийн зүгээс нэмэлтээр 38 түлш борлуулах цэг нээх саналыг хүргүүлсэн. Сайжруулсан шахмал түлш хэрэглэдэг 20 хороодод Таван толгой түлш ХХК-аас 19,000 ширхэг дамжуулагчтай угаарын хий мэдрэгчийг энэ сарын 30-ний өдрийн дотор суурилуулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.
Түүнчлэн ойрын өдрүүдэд эрс хүйтрэх төлөвтэй байгаа бөгөөд иргэдийн угаартах эрсдэл нэмэгдэх хандлагатай байгаа юм. Голчлон
• Яндангаа сугалж өрхөө бүтээсэн
• Яндангын сойлтыг хаасан
• Яндангаа хөөлөөгүй битүүрсэн
• Угаарын хийн мэдрэгч дуугараад байхаар нь зайг нь авч салгасан гэх шалтгааны улмаас айл өрх угаарын хийд хордох эрсдэл нэмэгдэж байна гэж холбогдох албанаас мэдээллээ.
Leave a comment