2025 10 сар 18
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

Н.БАЯРМӨНХ: ШААРДЛАГАТАЙ МЭДЭЭЛЛИЙГ ИРГЭДЭД ЦАГ АЛДАЛГҮЙ ӨГЧ, ХАРИУЦСАН АЖИЛДАА ЭЗЭН БОЛЖ СЭТГЭЛ ЗҮТГЭЛ ГАРГАЖ АЖИЛЛАХ ШААРДЛАГАТАЙ

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн дүүргийн 16 дугаар хороонд хийгдлээ. Зөвлөгөөнөөр

1. Өвөлжилтийн бэлтгэл байдал
2. Коронавирус цар тахлын эсрэг вакцины 3 дугаар тунд иргэдийг эрчимтэй хамруулах, иргэдэд шаардлагатай мэдээллийг цаг алдалгүй хүргэх
3. Дүүргийн 28 хороодод хийгдэж буй бүтээн байгуулалт, тохижилтын ажлын явцыг эрчимжүүлж, гүйцэтгэл хийж буй компаниудад, иргэдтэй хамтарч хяналт тавьж ажиллах зэрэг асуудлуудаар хэлэлцлээ.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ:

“Цэрэг татлагатай холбогдуулан хорооны Засаг дарга нарт Баянзүрх дүүргийн Цэргийн штабаас анхан шатны мэдлэг олгох, бэлтгэл сургуулилтад хамруулахаар үйл ажиллагаа зохион байгуулсан. Сургалтыг хэрхэн зохион байгуулсан, татвар төлөгчдийн мөнгийг хэрхэн зарцуулж, ямар арга хэмжээ авч ажилласан талаар иргэд, олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлэл өгөх хэрэгтэй. Бид нэг л зорилгын төлөө ажиллаж байгаа. Тэр нь дүүрэг орон нутгийн иргэдийн эрх ашгийг хангаж, шаардлагатай ажлуудыг үе шаттайгаар шийдвэрлэх. Тиймээс дүүргийн хэлтэс, алба, холбогдох албан тушаалтнууд ямар нэгэн үйл ажиллагаа зохион байгуулахдаа мэдрэмжтэй байж, алдаа гаргасан бол уучлал гуйдаг, хариуцсан ажилдаа эзэн болж ажиллах шаардлагатай байна” гэсэн юм.

Баянзүрх дүүргийн Удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг цаашид хороо бүрд зохион байгуулж ажиллана. Ингэхдээ тухайн хороонд дүүргийн баг бүрэлдэхүүн ажиллаж, тулгамдсан асуудлыг цаг алдалгүй шийдвэрлэнэ гэж Баянзүрх дүүргийн ИООНХХ-ээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...