2025 10 сар 18
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

Н.БАЯРМӨНХ: ДҮҮРЭГ ОРОН НУТАГ ИРГЭН, АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭЭ БҮХ ТАЛААР НЬ ДЭМЖИЖ АЖИЛЛАНА

Баянзүрх дүүргийн хэмжээнд Да хүрээ, Өгөөмөр захуудыг дагасан Вьетнам авто засварын газрууд олон байдаг. Тэдгээр үйл ажиллагаа явуулдаг газруудын стандартын шаардлага хангуулах, ажиллаж, амьдарч буй орчноо сүйтгэхгүй байж тохижуулах шаардлагатай талаар Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох удирдлагууд ажиллаж, үйл ажиллагаанд хяналт шалгалт хийсэн.

Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн Цагдаагийн газар, мэргэжлийн хяналтын хэлтэс, татварын хэлтэс холбогдох удирдлагууд дүүргийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг Вьетнам засварын Монгол талын эзэдтэй уулзаж холбогдох хууль тогтоомжийг танилцуулж хамтран ажиллах, зөвлөгөө зөвлөмж хүргэлээ. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ

“Дүүрэг орон нутаг иргэд, аж ахуй нэгжүүдийг бүх талаар нь дэмжиж ажиллана. Цар тахлын хүнд үед нэг ч гэсэн иргэнээ бизнестэй байлгаж орлоготой болгох тал дээр анхаарч бодлого барьж байгаа. Харин аж ахуй нэгжүүд та бүхэн сэтгэл гаргаж, ажиллаж, амьдарч байгаа газрынхаа ойр орчимд хөрөнгө оруулж, тохижилт хийгээрэй. Мөн хууль, стандартаа ягштал мөрдөж хамтран ажиллаарай” гэлээ.

Цаашид үйл ажиллагаа нь зөрчилтэй, стандарт мөрдөхгүй байгаа Вьетнам авто засварын газруудад “Байгаль орчны багц хууль”, “Хог хаягдлын тухай хууль”, “Татварын ерөнхий хууль”, “Авто үйлчилгээний стандарт” зэргийг хангуулж, дүүрэг орон нутаг хяналт тавьж ажиллана.

 

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...