Цар тахлын эсрэг Баянзүрх дүүргийн хариу арга хэмжээний багийн чадавхийг бэхжүүлэх сургалт зохион байгуулж байна. Өнөөдөр сургалтын эхний өдөр бөгөөд Дүүргийн Эрүүл мэндмйн төв, ДЭМБ, ЭМЯ хамтран “Хавьтлын судалгаа, кластер судалгаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх” сэдвээр сургууль цэцэрлэгийн эмч нарыг хамруулж байгаа юм. Дараагийн удаа ӨЭМТ-үүд болон эмнэл зүйн чиглэлийн мэргэжилтнүүдийг оролцуулж, нийтдээ 10 хоног үргэлжилнэ.

Манай улсад өнгөрсөн оны 11 дүгээр сард Коронавирусын халдварын анхны тохиолдол илэрсэн. Энэ цагаас эхлэн Эрүүл мэндийн салбарын шат шатны нэгжүүд халдвар тархах хавьтлыг судалж, түүндээ дүгнэлт хийн хариу арга хэмжээний аргачлалыг тухай бүрт нь боловсруулсаар иржээ.
Одоогийн байдлаар ДЭМБ-аас “Шинэ хэвийн \Нью нормал” нөхцөлд дасан зохицож амьдралын хэв маягаа зохицуулах талаар зөвлөж байгаа. Улмаар цар тахалтай “зэрэгцэн” ажиллаж, амьдрахдаа түүний тархалтад ямар хариу арга хэмжээ авах, ажиллаж буй эмч, нийгмийн ажилтан сувилагч нар хэрхэн ажиллах талаар мөн шинэ аргачлал боловсруулах шаардлага бий болсон.

Уг шаардлагатай холбогдуулан хавьтлын болон кластер судалгаа хийж, цуглуулсан мэдээллийг дүгнэн оновчтой шуурхай хариу арга хэмжээг төлөвлөн ажиллах арга зүйг уг сургалтаар олгох юм.
Leave a comment