2025 10 сар 18
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

ҮҮРГИЙН СУУЦ ӨМЧЛӨГЧДИЙН ХОЛБООДЫГ БҮРЭН ДААТГАЛД ХАМРУУЛНА

Сууц өмчлөгчдийн холбоодын үйл ажиллагааг сайжруулах чиглэлээр Баянзүрх дүүргээс тодорхой ажлуудыг зохион байгуулж байна.

Оршин суугчдын дунд СӨХ-тэй холбоотой олон санал гомдол байдаг. Жишээ нь эрсдэл үүсэхэд хариуцах эзэнгүй болох зэргээр хохирох асуудал түгээмэл байдаг. Тэгвэл тус асуудлыг бүрэн шийдвэрлэхээр дүүргийн Хөгжлийн төвөөс “Таны индэр” явуулын өдөрлөгийг дүүргийн 21 хороодтой хамтран зохион байгуулж байна.

Уг аяны хүрээнд СӨХ-дыг даатгалд хамруулснаар иргэдийн орон сууцанд өөрсдийн зүгээс шалтгаалахгүй хохирол учирсан тохиолдолд даатгалын сангаас бүрэн хариуцах болж байгаа юм.
СӨХ иргэдээ даатгалд хамруулж, санхүүгийн эрсдлийг нь бууруулснаар эргээд СӨХ-ын эрх зүйн байдал, төлбөр төлөлтийн чадвар нь нэмэгдэх үр дүнтэй гэж үзэж байгаа юм.

Мөн шаардлагатай үед холбоо барихад хүндрэл үүсдэг байсныг Юнител үүрэн сүлжээний оператортой хамтран нэгдсэн дуудлагын утастай холбож өгснөөр ажлын бус цагаар ч дуудлага, мэдээлэл өгөхөд хялбар болж байна.

Тодруулбал СӨХ-дыг нэгдсэн дугаараар хангаж, лавлагааны операторуудад холбож өгснөөр иргэд лавлах үйлчилгээний тусгай дугааруудаас өөрийн харьяа СӨХ-ын холбоо барих мэдээллийг авах боломжтой болж байна.

Өнөөдрийн “Таны индэр” явуулын өдөрлөг 26 дугаар хороонд зохион байгуулагдаж тус хорооны 27 хотхоны 31 СӨХ оролцлоо.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...