2025 10 сар 18
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

ЗАХ ХУДАЛДААНЫ ТӨВҮҮДЭД ДАРХЛААЖУУЛАЛТЫН ЦЭГ АЖИЛЛАНА

Баянзүрх дүүргийн ээлжит шуурхай зөвлөгөөнөөр Нийслэлийн онцгой комиссоос өгсөн үүрэг даалгаврын дагуу  Коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг эрчимжүүлэх, дархлаажуулалтын цэгийг нэмэгдүүлэх чиглэлээр танилцуулга,  мэдээлэл хийлээ.

Одоогоор дархлаажуулалтын 13 цэг ажиллаж байгаа бөгөөд иргэдийг дархлаажуулалтад хамруулах ажлыг эрчимжүүлж,  дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй томоохон зах худалдааны төвүүдэд нэмэлтээр Пфайзер, Синофарм вакцины 1, 2, 3-р тунг хийж эхлээд байна.

Тодруулбал Нарантуул ОУ-ын худалдааны төв, “ДА хүрээ” техникийн зах, Баянзүрх 1, 2, Дүнжингарав, Сандэй  худалдааны төвүүдэд дархлаажуулалтын баг ажиллах байрыг тусгай нөхцөл шаардлагын дагуу бэлтгэн,  вакцинжуулалтыг 10:00-20:00 цагийн хооронд хийх юм.

Шуурхай зөвлөгөөний үеэр

  • Нэмэлт тунд хамрагдах иргэдийн идэвхийг нэмэгдүүлэхэд төрийн албан хаагчид манлайлан оролцож, нийтээр хамруулах ажлыг эрчимжүүлэх,
  • Зах худалдааны төвүүдэд дархлаажуулалтын цэгийн халдвар хамгааллын байдалд хяналт тавьж ажиллах,
  • Хороодын Засаг дарга нар зах худалдааны төвүүд дээр ажиллаж илтгэх хуудсыг ирүүлэх зэрэг үүрэг даалгаврыг дүүргийн Шуурхай штабын дарга Г.Жаргалсайхан өглөө.

Дүүргийн хэмжээнд дархлаажуулалтын 1-р тунд 237285, 2-р тунд 237152, 3-р тунд 52715 буюу 24.8 хувийн хамрагдалттай байгаа талаар  Эрүүл мэндийн төвөөс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...