2025 10 сар 18
|    Утас:  51-263140
Цаг үе

АХЛАХ АНГИЙН СУРАГЧИД ӨВ СОЁЛООСОО СУРАЛЦАЖ БАЙНА

Нийгэм даяаршихын хэрээр үндэсний өв соёлын уламжлал залуу хойч үеийн дунд мартагдах цаашлаад ёс заншлаа эрхэмлэн дээдлэх үзэл бүдгэрэх хандлага түгээмэл байна.

Хүүхэд, залуус уламжлал, зан заншлаасаа суралцаж, түгээн дэлгэрүүлэх үүргээ биелүүлж, өв соёлын дархлаагаа хадгалан, хамгаалж явах учиртай.

Тэгвэл өнөөдөр Баянзүрх дүүргийн 28 дугаар хорооны 120 дугаар сургуулийн 12 дугаар ангийн сурагчдад “Монголчуудын эрхэмлэн дээдлэх үнэт зүйл” сургалтыг зохион байгуулж байна.

Тус сургалтыг ахлах ангийн сурагчдад өв соёл, үнэт зүйл түүний агуулга, утга бэлгэдэл зэргийг танин мэдүүлэх, эзэмшүүлэх, уламжлан дамжуулах зорилгоор дүүргийн Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн хэлтэс, Ойдов хөгжил сан “Цагаан нуга” хүүхдийн зуслан, СУИС-ийн Соёлын сургуулийн Хүмүүнлэг, боловсрол судлалын тэнхимийн багш нар хамтран явуулж байгаагаараа онцлог юм.

Энэхүү сургалтыг зуслангийн хөтөлбөрт тулгуурлан өртөөчилсөн хэлбэрээр явуулж байгаа бөгөөд Монгол хүн төр, гэр бүл эрдэм мэдлэг, ёс суртахуун, өв соёл, газар шороо, Монгол арга ухаан зэрэг дэд сэдвийн хүрээнд үргэлжилнэ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар...