2025 10 сар 18
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

Н.БАЯРМӨНХ: АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЧИГЛЭЛЭЭР ЗӨВШӨӨРӨЛ АВЧ ОРОН СУУЦ, ХАУС БАРЬЖ БОРЛУУЛДАГ ЯВДЛЫГ ТАСЛАН ЗОГСООНО

Баянзүрх дүүргийн засаг дарга Н.Баярмөнх, дүүргийн газар зохион байгуулалтын албаны дарга Д.Бат-Өлзий болон холбогдох албан тушаалтнууд өнөөдөр Баянзүрх дүүргийн 11-р хороо, Богдхан уулын дархан цаазат газарт ажиллалаа.

Тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа аж ахуй нэгж байгууллагууд зохих зөвшөөрлийн дагуу ажиллаж байгаа эсэх дээр хяналт тавьж ажилласан. Тухайлбал аялал жуулчлалын чиглэлээр газар эзэмших гэрчилгээ авсан ч амины орон сууц барих зэрэг зөрчил гарч байна.

Энэ байдал нь эргээд байгаль экологид сөрөг нөлөө үзүүлж байгаа. Тиймээс
1. Хуулийн дагуу ажиллах
2. Байгалийн унаган төрхөөр нь хадгалах
зэрэг асуудлыг дүүргийн удирдлагууд хөндсөн.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ:
“Тусгай хамгаалалттай газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулна гэж газар аваад, амины орон сууц, хаус барьж борлуулдаг. Байгаль орчинг мөнгө болгож хардаг, үүгээрээ дамжуулж нэгнийхээ нүдийг хуурсан ажил хийдгээ болих хэрэгтэй. Бид ирээдүй хойч үедээ байгалиа унаган төрхөөр нь хадгалж, уул ус, голоо бүтнээр нь үлдээх шаардлагатай учраас өнөөдрийн ажлыг санаачлан хийж байгаа Үүнд иргэд, аж ахуй нэгж, төрийн албан хаагч нар дэмжинэ гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Өнөөдрийн байдлаар Богдхан уулын дархан цаазат газарт 221 байршилд газар олгосон.

Дүүргийн удирдлагуудын зүгээс Богд-Уул орчимд зориулалтын бус ашиглалт, татвар төлөлт зэрэг асуудлууд ихтэй, дахин уг хэсэгт газар олголт өгөх шаардлагагүй гэж үзэж байгаа учраас холбогдох хүсэлт, бичгийг дээд шатны байгууллагуудад хүргүүлэх юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...