Цаг үе

БАЯНЗҮРХ ДҮҮРЭГ БҮХ ЧАДЛААРАА ИРГЭНДЭЭ ЭЭЛТЭЙ ОРЧИНГ БҮРДҮҮЛЭХИЙН ТУЛД АЖИЛЛАНА

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх холбогдох хэлтэс албадын удирдлагууд уулзах санал хүсэлтээ илэрхийлсэн иргэдтэй уулзаж тэдэнд тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гарц гаргалгааг тайлбарлаж, шаардлагатай зөвлөгөөг өглөө.

Уулзсан иргэдийн хувьд газрын асуудал, орон сууцны дулаалга, худалдаа үйлчилгээ эрхлэхэд тулгамдаж буй асуудлын талаар санал хүсэлтээ илэрхийллээ.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ
“Дүүрэг орон нутаг бүх чадлаараа иргэндээ ээлтэй бүтээн байгуулалт хийхийн тулд ажиллана. Бид бүгдийг нь засч янзлах боломж байхгүй ч, хийж буй хэдхэн ажилдаа сэтгэл гаргаж, жишиг бүтээн байгуулалт, тохижилтыг хийх болно. Үүнд иргэдийн дэмжлэг, оролцоо чухал” гэсэн юм.

Түүнчлэн 2022 оноос эхлэн газар чөлөөлөлтийг эрчимжүүлж, ногоон байгууламж байгуулах, автобусны буудалд жишиг тохижилт хийх, алслагдсан хороодын авто замыг шийдэх зэрэг иргэндээ ээлтэй томоохон ажлуудыг төлөвлөсөн байгаа юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар...