Хүн тус бүр өөрийн гэсэн онцлог шинжээр ялгаатай байдаг. Зарим хүн өндөр, зарим нь нам. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг энэ өнцгөөс харж, тэдний тусгай хэрэгцээг бусад хүнээс ялгагдах энгийн шинж хэмээн үзэх шаардлагатай. Гэтэл тэднийг нийгмээс ангид, тусдаа гэсэн ойлголт олон нийтийн дунд түгээмэл байгаа нь тусгай хэрэгцээт иргэдэд том хүндрэл учруулдаг байна.

Энэ ойлголтыг хэрхэн халах талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Нийгмийн бодлогын хэлтэс, “Монголын тэргэнцэртэй иргэдийн холбоо” ТББ болон “Шүхэр нэгдсэн бодлогын ерөнхий зөвлөл”-тэй хамтран Нийгмийн ажилтнуудад сургалт орлоо.
Сургалтаар Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль тогтоомжийг сурталчлах тулгамдаж буй хүндрэл бэрхшээлийг илрүүлэх, түүнийг шийдвэрлэх, бодлого үйл ажиллагаандаа тусгах, бэрхшээлийн талаарх ойлголт хандлагыг олон нийтэд хүргэх зорилгоор “Хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар”, “Хүний эрх ба хөгжлийн бэрхшээл” сэдвийг илтгэсэн юм.

Түүнчлэн сургалтын дундуур тусгай хэрэгцээт иргэд хөгжиж дэвшихэд тэдний тусгай хэрэгцээ бус хүмүүсийн хандлага хамгийн том бэрхшээл болдгийг дурдаж байлаа.

Leave a comment