Үйл явдал

ЦАХИМААР БОЛОН БИЧГЭЭР ИРҮҮЛСЭН ХҮСЭЛТЭД ХАРИУ ӨГЧ, ХОЛБОГДОХ АСУУДАЛД ГАЗАР ДЭЭР НЬ АЖИЛЛАХ ХЭРЭГТЭЙ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнхөөр ахлуулсан удирдлагын баг болон мэргэжлийн алба хэлтсийн алба хаагчид долоо хоног бүр иргэдийг хүлээн авч уулздаг уламжлалтай. Энэ хүрээнд өнөөдөр 30 гаруй иргэдтэй уулзсэн. Иргэдийн зүгээс газрын асуудал, дахин төлөвлөлт, алслагдсан хороодын тог цахилгаан, хог ачилт, халиа дошин, орц гарцнаас эхлээд бичил бизнесийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд анхаарах зэрэг асуудлыг дэвшүүлсэн.

Мөн Баянзүрх дүүргээс “Ногоог ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор хийгдэж байгаа мод тарих ажилд оролцох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ

“Иргэдийн тулгамдсан асуудалд холбогдох хэлтэс, албадын удирдлагууд ажиллаж бичиг цаасны асуудал нь аль шатанд явж байгаа талаар судалж, иргэдтэйгээ эргэх холбоотой байх ёстой. Мэдээж Баянзүрх дүүргийн иргэдийн өмнө тулгамдсан олон асуудал бий. Үүнийг бид нэг дор бүгдийг нь шийдэж чадахгүй. Харин иргэдтэйгээ хамтарч, бүх шатанд нэг ойлголттой ажиллаж байгаагийн үр дүнд бага багаар цэгцэлж байгаа. Иргэд та бүхэн ойлгож, дэмжээрэй” гэлээ.

Баянзүрх дүүргийн удирдлагын багаас 3 дугаар сардаа багтааж Тог цахилгаан, дулааны асуудалтай холбоотой асуудлаар эрчим хүчний сайдтай уулзалт хийнэ. Мөн бүтээн байгуулалтын улирал эхэлсэнтэй холбогдуулан гарааш буулгалт, тохижилт бүтээн байгуулалт, орц гарц нээх ажлуудыг хийнэ. Шаардлгатай зөвлөгөөн, хэлэлцүүлгүүдийг үе шаттайгаар зохион байгуулна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...