Үйл явдал

Баянзүрх дүүргийн 15,18-р хороонд байрлах 73 гараашийн газрыг чөлөөллөө

Баянзүрх дүүргийн 15,18-р хороонд байрлах 73 гараашийг буулгаж газрыг чөлөөллөө. Тухайн байршил нь сургууль, цэцэрлэг орчмын бүс бөгөөд замын хөдөлгөөний ачаалал их байдаг. Мөн зарим хэсэгт хогийн цэг хүртэл үүссэн байсан юм.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Б.Батбаяр хэлэхдээ

“Баянзүрх дүүрэгт газар чөлөөлөлт, орц гарц чөлөөлөх ажлууд энэ жил эрчимтэй хийгдэж цэгцэрнэ. Иргэдийн зүгээс маш их дэмжиж байгаа. Өөрийн гараашаа буулгуулж байгаа иргэд хүртэл нийтийн эрх ашгийг хангаж байгаа учраас заавал тохижилт хийж өгөхийг хүсч байна. Дүүрэг орон нутгийн зүгээс чөлөөлсөн газар элдэв барилга, байгууламж барихгүй. Шаардлагатай эмнэлэг, цэцэрлэг сургуулийн өргөтгөл хийхээс гадна тухайн орчмын иргэдийн санал хүсэлтэд үндэслэж ногоон байгууламж, авто зогсоолын тохижилт хийж өгнө” гэлээ.

Баянзүрх дүүргийн хэмжээнд 2022 ондоо багтааж нийт 50 байршил 1300 орчим гараашийг буулгаж газрыг чөлөөлөх төлөвлөгөө гарсан. Буулгасан гараашуудын оронд ямар тохижилт хийх талаар хамгийн түрүүнд иргэдээс санал асуулга явуулна. Хийх тохижилтыг Баянзүрх дүүргийн Хөрөнгө оруулалт, Бүтээн байгуулалтын төв, дүүргийн аж ахуй нэгжүүдтэй хамтран хийнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...