Үйл явдалЦаг үе

“НОГООН ИРЭЭДҮЙН ТӨЛӨӨ ХАМТДАА” ХЭЛЭЛЦҮҮЛЭГ БОЛЛОО

Баянзүрх дүүрэг “Ногоон ирээдүйн төлөө хамтдаа” уриан дор хэлэлцүүлэг зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт ногоон хөгжлийн дэмждэг дүүргийн иргэд, Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба, мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуй нэгжүүд, мэргэжлийн эрдэмтэн судлаачид болон дүүргийн удирдлагууд оролцсон.

Энэ үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ

“Баянзүрх дүүрэг жил бүр 1.2сая мод тарихаар төлөвлөн ажиллаж байгаа. Энэ их модыг төр дангаараа тарьж ургуулна гэвэл боломжгүй. Тиймээс мэргэжлийн байгууллагуудтайгаа хамтарч, мод тарих хүсэл эрмэлзэлтэй ногоон хөгжлийг дэмждэг хүн бүрийн дунд энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Хэлэлцүүлгээс бид гэр хорооллын бүсэд ямар мод тарих, хотын төвийн бүсэд ямар мод тарьж ургуулах, ургуулсан модоо хэрхэн арчлах, төгөл, мод үржүүлгийн талбай байгуулахад иргэдийн өмнө ямар асуудал байгаа талаар мэдээллүүдээ авч, нэгтгэж, бүх шатандаа нэг ойлголттой болно” гэсэн юм.

Үүний дараа Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ-ын дарга Ү.Оюунзул хэлэхдээ

“Мод тарих ажил бол нийт ажлын 1 хувь. Үлдсэн 99 хувь нь арчилж ургуулах байдаг. Баянзүрх дүүргийн хувьд нийт Улаанбаатар хотын ногоон байгууламжний 30 орчим хувийг эзэлдэг ногоон дүүрэг. Бид энэ үзүүлэлтээ улам сайжруулж жинхэнэ эко дүүрэг ямар байдаг, тэр үлгэр жишээг үзүүлэх цаг ирсэн” талаар хэлсэн.

Үүний дараа холбогдох яам, мэргэжлийн байгууллагуудаас иргэдэд шаардлагатай зөвлөмж мэдээллийг өгч, санал асуулт асууж хүссэн мэдээллээ авсан. Иргэдийн зүгээс модны үр болоод мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулахад газрын асуудлаас эхлээд холбогдох хууль тогтоомж, эрх зүйн асуудал хүндрэлтэй байгааг хэллээ.

Баянзүрх дүүргээс сонгогдсон УИХ-ын гишүүд, нийслэл дүүргийн төлөөлөгч, удирдлагууд хамтарч түүхэндээ анх удаа дүүргээ 2030 он хүртэл хөгжүүлэх “Хөгжлийн зураглал – 2030” баримт бичгийг боловсруулж байгаа. Энэхүү бодлогын баримт бичигт ногоон орчныг хөгжүүлэх асуудал онцгойлон тусгагдсан. Тухайлбал иргэдийн амарч зугаалах, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх боломжтой орчинг шинээр байгуулах, Олон улсын цэцэрлэгт хүрээлэн буюу IGM, Экстрем талбай зэрэг багтаж байна. Мөн дүүргийн хэмжээнд гарааш буулгаж, газар чөлөөлж байгаа. Чөлөөлсөн газарт ногоон байгууламж бий болгох ажлыг давхар хийх юм.

Үүнтэй холбогдуулан жил бүр мод тарих ажлыг үр дүнтэй болгох, тарьсан мод бүрээ арчилж ургуулахад иргэн, аж ахуй нэгжийг хамтарч ажиллахыг Баянзүрх дүүргээс уриаллаа. Уриалгын хүрээнд дараах зөвлөмжүүдийг гаргасан. Үүнд
1. Баянзүрх дүүрэгт мод үржүүлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгжүүдийг дэмжинэ. Тэдэнд шаардлагатай хууль, эрх зүйн орчинг хамтарч бүрдүүлэх
2. Ногоон байгууламж, түүнийг дагасан арчилгааг улам боловсронгуй болгох
3. Ойн санд модлог ургамлын төрөл зүйлийг дэлгэрүүлэх
4. Иргэн бүрийг жил бүр мод тарьж, түүнийгээ усалж, арчилдаг болгохын тулд шаардлагатай гарын авлага, зөвлөмж, мэдээ мэдээллийг боловсруулж хүргэх зэрэг ажлууд багтаж байна.

Хийх ажилтай холбоотойгоор Баянзүрх дүүргийн Олон нийттэй харилцах хэлтсээс мэргэжлийн байгууллага, иргэдтэйгээ хамтарч хэрхэн мод тарих, арчлах зэрэг шаардлагатай мэдээллийг өгөхөөр болсон. Уг мэдээллийг “Ногоон хөгжил – Баянзүрх” цахим хуудсаар хүргэнэ. Баянзүрх дүүргийн хувьд 2022 онд 1.2 сая мод тарьж ургуулах бөгөөд 2030 он хүртэл 9.6 сая мод тарьж ургуулна. Үүнд иргэн бүрийн оролцоо чухал. .

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...