
Аугаа эх орны дайн дуусгавар болсон түүхэн өдрийн мэндийг та бүхэндээ хүргэе.
Баянзүрх дүүрэг бол “Цэрэг”-ийн дүүрэг. Тийм ч учир бид жил бүрийн энэ өдөр ЗХУ-ын дөрвөн удаагийн баатар, маршал Г.К.Жуковын хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлдэг уламжлалтай. Гэвч дэлхий нийтийг цочроосон аюулт тахалтай тэмцэж байгаа эдгээр өдрүүдэд Орос орон болон бусад холбоотон улсуудын аугаа ард түмний эрэлхэг зоригийн бэлэг тэмдэг болсон энэ өдөр тохиож байна.
Ингээд аугаа их Ялалтын баярын мэндийг бэлтгэл болон чөлөөнд байгаа ахмад дайчид, одоо ажиллаж буй генерал, офицер, ахлагч нартаа чин сэтгэлээсээ хүргэж, эрүүл энх, хамгийн сайн сайхан бүхнийг хүсье.
ХҮНДЭТГЭСЭН
ЗАСАГ ДАРГА Т.БАЯСАХ
Leave a comment