Цаг үе

Тоглоомын талбай, сургууль цэцэрлэгийн орчинд тамхи татахыг хатуу хориглоно!

Иргэн танд Баянзүрх дүүргийн хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах орон тооны бус салбар зөвлөл болон дүүргийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс анхааруулж байна. “Тамхины хяналтын тухай хууль” –д заасны дагуу дараахь орчинуудад тамхи татахыг хориглож байна. 9 дүгээр зүйл.Утаат тамхи татахыг хориглох 9.1.Дараах газар утаат тамхи татахыг хориглоно: 9.1.1.бүх төрлийн нийтийн тээврийн хэрэгсэл; 9.1.2.олон нийтийн үзвэр, үйлчилгээний газар; 9.1.3.шатахуун түгээгүүрийн газар, шатах, тослох, тэсэрч, дэлбэрэх бодис, материалын үйлдвэр, түүний нөөцийн агуулах; 9.1.4.зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, тамхи татахыг хориглосон өрөө; 9.1.5.нийтийн хоол, худалдаа, баар, цэнгээний газрын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад орчин; 9.1.6.аж ахуйн нэгж, байгууллагын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад ажлын байрын дотоод орчин; 9.1.7.агаарын хөлөг, зорчигч тээврийн галт тэрэг; 9.1.8.цэцэрлэг, бүх шатны сургууль, сургуулийн дотуур байр, эмнэлэг, сувилал, тэдгээрийн гаднах орчин, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн орц, шат, цахилгаан шат, хүүхдийн тоглоомын талбай, цэцэрлэгт хүрээлэн. 9.2.Аж ахуйн нэгж, байгууллага хуульд заасан тамхины хяналтын үйл ажиллагаатай холбогдсон зохицуулалтыг байгууллагынхаа хөдөлмөрийн дотоод журамд тусгаж, хэрэгжилтэд нь хяналт тавина.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар...