2025 10 сар 19
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

А.Баяр: Хийж хэрэгжүүлсэн ажил бүрээ иргэдэд эргэж тайлагнах болно

БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр болон холбогдох албаныхөн өнөөдөр дүүргийн 19,24-р хороодод ажиллалаа. Энэ үеэр иргэдээс ирүүлсэн санал хүсэлтүүдийг хүлээн авч, шийдвэрлэхээ илэрхийллээ. БЗД-ийн 24-р хороо нь 10120 хүн амтай бөгөөд иргэдийн хувьд тээврийн хэрэгсэл зорчиход хүндрэлтэй автозамуудыг шинэчлэх, нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах, хаягжуулалтын ажлыг эрчимжүүлэхийг хүссэн бол цаашид 3.1 км гэрэлтүүлэг, худгийн ажил хийгдэхээр төлөвлөгдсөн гэдгийг хэллээ.

Энэ үеэр мөн 24-р хорооны Цагдаагийн хэлтэс, Өрхийн эрүүл мэндийн төвийн үйл ажиллагаатай танилцсан. Өрхийн эмнэлэг нь анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг ч 24-р хорооны эрүүл мэндийн төв нь хоёр дахь шатлалын эмнэлэгт байх тоног төхөөрөмж буюу Эхо аппарат, Зүрхний цахилгаан аппараттай. Тиймээс өөрсдийн нөөц боломжиндоо тулгуурлан иргэдээ эрт илрүүлэг, урьдчилан сэргийлэх ажилд тогтмол хамруулж байна.

БЗД-ийн 19-р хороо нь хоггүй хороо болох зорилт дэвшүүлж, энэ хүрээнд тодорхой ажлуудыг хийж хэрэгжүүлж эхлээд байна. Мөн сургуулийн бүтээн байгуулалтын ажил, таван байршилд камержуулалтын ажил хийгдсэн. Харин хорооны нутаг дэвсгэр дэх гэрэлтүүлэг 20 хувьтай, хаягжуулалт 10 хувьтай байна. Иргэдээс ч гэрэлтүүлэг болон хаягжуулалт, зарим байршилд авто замын засварын ажил эхлүүлэх талаар хүсэлт хүргүүлсэн. Энэ санал хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэж, эргэн мэдээлэх болно гэдгээ БЗД-ийн ИТХ-ын дарга А.Баяр хэллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...