2025 10 сар 19
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

Шинээр 4 төгөл байгуулж, дүүрэгтээ хаврын их цэвэрлэгээ хийхээр боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтны шуурхай хурал боллоо. Хурлаар 28 хороонд хийж хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл авч, хийх ажлуудын төлөвлөгөөг гаргалаа. Уг төлөвлөгөөнд

2021 оны 05-р сарын 19,20,21-ний өдөр “Ногоон орчныг дэмжье” уриан дор дүүргийн нутаг дэвсгэрийн хэмжээнд ой төгөл шинээр байгуулж, жил бүр мод тарих өдрийн арга хэмжээг өргөн хүрээнд зохион байгуулан жил бүр ойн санд 40-50 мянган ширхэг мод бут тарьж иргэдийн экологийн мэдлэгийг дээшлүүлэх, сул хөр шороо бүхий газрыг ногоон байгууламж болгон тохижуулах, байгалийн эко системд дэмжлэг үзүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн 11,20,23-р хорооны 4 байршилд 143.2 га талбайд 200 мянган мод бут, тарихаар төлөвлөлөө.

Баригдах 4 төгөлийн хувьд

  • “УИХ-ын гишүүндийн төгөл” 11-р хороо “Баянзүрх хайрхан уул”
  • “Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчдийн төгөл” 11-р хороо “Баянзүрх хайрхан уул”
  • “Баянзүрх дүүргийн ИТХ-ын төлөөлөгчдийн төгөл” 23-р хороо Улиастай голын баруун талд
  • “Баянзүрх дүүргийн ЗДТГ-ын төгөл” 20-р хороо /Гачуурт тосгон, Арцтын ам/-д нэршил бүхий тус тус төгөл байгуулахаар боллоо.

 

 

Мөн 2021 оны 05-р сарын 22,23-ны өдөр “Баянзүрх дүүрэг Хоггүй бол ГОЁ” уриатай Хаврын их цэвэрлэгээний ажлыг хийхээр боллоо. Уг ажил нь Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үүсч байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилгоор хийхээр боллоо.

Дээрх хийгдэх “Ногоон орчныг дэмжье” төгөл байгуулах ажил, “Баянзүрх дүүрэг Хоггүй бол ГОЁ” их цэвэрлэгээний ажилд Баянзүрх дүүрэгт амьдардаг иргэн, үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд өргөнөөр оролцож, эрүүл сайхан амьдралын төлөө хамтдаа зүтгэхийг уриалж байна” гэж Баянзүрх дүүргийн ИТХ-ын ИООНХХ-ээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...