Шинэ мэдээ

“Амар байна уу” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүрэг өдөрлөг зохион байгууллаа

Цагаан сарын баярт зориулсан “Амар байна уу” үзэсгэлэн худалдаа Шинэ 100 айл төвд зохион байгуулагдаж байна. 21 аймаг, 9 дүүргийн 1000 жижиг дунд эрхлэгчид үндэсний брэнд, бараа бүтээгдэхүүнээ худалдан борлуулж буй энэхүү үзэсгэлэнгийн үеэр иргэдийн худалдан авалтыг нэмэгдүүлэх, үйлдвэрлэгчдээ дэмжих зорилгоор Баянзүрх дүүрэг өдөрлөг зохион байгууллаа.
Баянзүрх дүүргийн Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих “Баянзүрх-Нэг зүрх” төвөөс санаачлан зохион байгуулсан уг арга хэмжээнд НИТХ-ын Төлөөлөгч,Нийслэлийн жижиг дунд үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих төв НӨҮГ-ын дарга Г.Гангамөрөн, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Баянзүрх дүүргийн ЖДҮД төвийн дарга Г.Адьяасүрэн нар болон дүүргийн удирдлагууд, иргэд оролцсон юм.
“Амар байна уу” үзэсгэлэн худалдаа нэг сарын турш зохион байгуулагдах бөгөөд 40,000 гаруй бараа бүтээгдэхүүн дэлгэгджээ. Монголчууд сар шинийн баяраар 1,3 их наяд төгрөгийн бараа бүтээгдэхүүний худалдан авалт хийдэг. Улсын хэмжээний 940,000 айл өрх үндэсний үйлдвэрлэлээ дэмжсэнээр 1 их наяд орчим төгрөгийг дотооддоо үлдээх боломжтой. Энэ агуулгын хүрээнд үндэсний үйлдвэр эрхлэгчдийн энэхүү өргөтгөсөн үзэсгэлэн худалдаа гадаадаас гарын бэлэг авахгүй байхыг уриалж байгаа юм.
Өдөрт 20,000 худалдан авагч хүлээн авах хүчин чадалтай тус худалдааны төв үйлчлүүлэгчдэд зориулсан 2000 автомашины зогсоолтойгоос гадна Нийслэлийн нийтийн тээврийн газраас үзэсгэлэнгийн чиглэлд 60 автобусаар нэг сарын турш үйлчилнэ. Түүнчлэн үйлчлүүлэгчдийг мэдээллээр хангах 40 сайн дурын ажилтан ажиллаж байгаагаараа онцлогтой юм.
Үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргээс зохион байгуулсан өдөрлөгт дүүргийн Соёлын ордны уран бүтээлчид урлагийн номерууд үзүүлсэн бол хүүхдийн хувцасны “Амин ойн хүүхдүүд”, хувцасны “BOHO” бренд, эсгий урлалын “Үжин” бренд загварын үзүүлбэр үзүүлсэн. Мөн Баянзүрх дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс санаачлан өдөрлөгт оролцсон хүмүүсийн дунд сугалаа явуулж өвчүү, тавгийн идээ, ааруулан идээ, үндэсний брендүүдийн бүтээгдэхүүний дээж зэргийг бэлэглэлээ хэмээн Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа...

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын 2026 оны II дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын 2026 оны II дугаар шуурхай зөвлөгөөн боллоо Баянзүрх...

Шинэ мэдээ

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо...