Үйл явдал

Төгсөх ангийн сурагчдад зориулсан “Бидний бахархал-2023” өдөрлөг зохион байгуулагдлаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр, Монгол Улсын засгийн газраас баталсан “Хүүхэд залуучуудад эх оронч үзэл төлөвшүүлэх үндэсний хөтөлбөр”, Их эзэн Чингис хаан мэндэлсний 860 жилийн ой, Батлан хамгаалах бодлого, Зэвсэгт хүчний үйл ажиллагаа, Монгол Цэргийн өдөр, Зэвсэгт хүчний 102 жилийн ойн хүрээнд “Бидний бахархал-2023” өдөрлөгийг зохион байгууллаа. Энэхүү үйл ажиллагаанд Баянзүрх дүүргийн ерөнхий боловсролын 12 дугаар ангийн сурагчид оролцсон юм.

Төгсөх ангийн сурагчдад эх оронч үзэл төлөвшүүлэх, оюуныг тэтгэх зорилготой “Бидний бахархал-2023” төслийг  Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр санаачилсан.

Сурагчид Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Монгол цэргийн музейг үзэж, эх түүхийн жимээр аялснаас гадна Цэргийн гавьяаны одонт, Төр цэргийн нэрт зүтгэлтэн, Батлан хамгаалахын сайд асан, Дэслэгч генерал, Шагалын Жадамбын нэрэмжит зэвсэгт хүчний 084 дүгээр ангийн өдөр тутмын үйл ажиллагаатай танилцлаа. Мөн сурагчдын оюунд хөрөнгө оруулалт хийж “Бидний бахархал” сэдвээр бэлтгэл хурандаа С.Энхтайван илтгэл тавьсан юм.

Шинэ мэдлэг хуримтлуулсан, дурсамж дүүрэн өдрийг өнгөрүүлсэн гэдгийг сурагчид хэлсэн бөгөөд цаашид энэхүү арга хэмжээг тогтмол зохион байгуулахаар болсон байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...