онцлох мэдээ

“Монголиа фонд USA” ТББ-ын төлөөлөлтэй хамтран ажиллах талаар санал солилцлоо

Баянзүрх дүүргийг дунд хугацаанд хөгжүүлэх бодлогын баримт бичиг “Хөгжлийн зураглал 2030” батлагдсан. Энэ хүрээнд бүтээн байгуулалтын томоохон төслүүдийг эхлүүлсэн. Эдгээрийг дан ганц улс, нийслэл, орон нутгийн төсвийн хөрөнгөөр хийх боломжгүй учраас олон улсын донор байгууллагуудтай хамтран ажиллах боломжийг эрэлхийлж байгаа билээ.

Хөрөнгө оруулалтын “Монголиа фонд USA” ТББ-ын гишүүн М.Туяатай Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр уулзаж санал солилцлоо.

Энэ үеэр “Хөгжлийн зураглал 2030”-д тусгасан сургууль, цэцэрлэгийн үдийн цай болон дүүргийн иргэдийг шинэ ногоо, сүү сүүн бүтээгдэхүүнээр хангах Эко ногоон парк байгуулах төслийг Зөвлөх архитектур, доктор С.Намжилмаа танилцуулсан.

Мөн Баянзүрх дүүргийн Олон улсын Эко цэцэрлэгт хүрээлэн ААТҮГ-ын захирал Н.Нямхүү IGM төслийн явц, төлөвлөгөөг танилцуулсан бол Үйлдвэрлэл инновацийн төслийг “SICA” ХХК-ийн зөвлөх, доктор, ХААИС-ийн багш Ө.Амар танилцуулсан юм.

Хөрөнгө оруулалтын USA Foundation-ий төлөөлөл Туяа “2023 онд хөрөнгө оруулалт хийлээ гэхэд яг бодитоор хэрэгжих зүйлд гадаадын хөрөнгө оруулагчид хамтран ажиллах дуртай байдаг. Учир нь дараа жил нь гүйцэтгэлээ үзүүлээд цаашдаа хамтран ажиллах боломжтой болдог” хэмээн хэлээд цаашид хамтран ажиллахаа илэрхийллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ