Шинэ мэдээ

“Мишээл” хүүхдийн сангаас гэр хорооллын 600 хүүхдийн шүдийг үнэ төлбөргүй эмчилж байна

Мишээл хүүхдийн сангаас Баянзүрх дүүргийн 2, 7, 21, 27, 29, 30 дугаар хорооны нийт 600 хүүхэд болон 407 дугаар ангийн 12 хүмүүжигч эмэгтэйн шүдэнд эмчилгээ хийж байна.

Тус сан нь 2015 оноос манай улсад үйл ажиллагаа явуулж эхэлсэн бөгөөд хүүхдийн шүдийг эмчлэхээс гадна шүдээ тогтмол угааж хэвших дадал зуршил олгох сургалтыг явуулдгаараа онцлогтой. Тус төвөөс жилдээ 4 удаа арга хэмжээ зохион байгуулдаг бөгөөд 2023 оны анхны томоохон үзлэг, эмчилгээ, сургалтыг манай дүүрэгт хийж байна. ЭМЯ болон Нийслэлийн шүд эрүү нүүрний төвийнхөн санал болгосны дагуу 21 дүгээр хороонд баригдаж, шинээр ашиглалтад орсон Дарь-Эх эмнэлгийг түшиглэн энэхүү арга хэмжээг зохион байгуулж байгаа аж.

Энэхүү арга хэмжээг Европын холбооноос ивээн тэтгэдэг бөгөөд өнөөдөр Мишээл хүүхдийн сангийнхны урилгаар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд, Төлөөлөгчийн газрын тэргүүн Аксель Никэйз хүрэлцэн ирсэн юм.

Манай улсад 10 хүүхэд тутмын 9 нь шүдний цооролтой байгаа гэсэн судалгаа бий. Тиймээс Мишээл хүүхдийн төвийнхөн энэхүү тоог багасгах зорилго тавьж 2015 оноос тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа аж. Өнөөдрийн байдлаар 9500 хүүхдийн шүдийг эмчилж, 15000 хүүхэд эрүүл мэндийн боловсрол олгох сургалт явуулсан хэмээн тус төвийн мэргэжилтэн хэллээ.

   

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.
Шинэ мэдээ

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.

Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-гаар тэлж, анхны дагуул хот болох...