Шинэ мэдээ

Б.Төгсбаяр: Баянзүрх дүүргийн 53 дугаар сургуулийн зүүн талын авто зогсоолын нүхтэй хавтанд дүүргэлт хийнэ

Баянзүрх дүүргийн 16 дугаар хороонд байрлах 53 дугаар сургуулийн зүүн талд хийгдэж байгаа тохижилтын талаар тус дүүргийн Олон нийттэй харилцах хэлтэс хариуцсан дарга Б.Төгсбаяраас тодрууллаа.

-Явган хүний зам засварын ажилтай холбоотой шүүмжлэл олон нийтийн сүлжээгээр өрнөж байна. Яагаад эко хавтан сонгох болсон юм бэ? 

-Авто зогсоолын хэсгийн зургийг сошиал орчинд байршуулсан. Гэтэл иргэд маань явган хүний зам гэж буруу ойлгож байна. Өөрөөр хэлбэл, тухайн талбай нь явган хүний зам биш, авто машины зогсоолын зориулалттай. Түүнчлэн 53 дугаар сургууль орчмын бүс нь төвийн шугамтай холбогдсон. Иймээс цементээр хучилт хийх боломжгүй болсон. Хэрэв доод талын төвийн шугам задарвал эргээд маш их зардал гарна. Тэгэхээр үр дүнгүй ажил болно гэсэн үг. Эко хавтанг зөөж, угсрахад хялбар учраас авто зогсоолоо шийдэж байгаа. Хамгийн гол нь шугамын ажил хийх үед заавал нурааж бутлахгүйгээр өргөөд байрлуулах боломжтой.

-Төвийн шугамтай учраас цементээр хучилт хийх боломжгүй гэсэг үг үү?

-Иргэдийн санал хүсэлтийн дагуу тохижилтын ажлыг хийж байгаа. Тиймээс ч бүгд тооцоо судалгаатай. Биднээс үл хамаарах төвийн шугам, хоолой зэрэг асуудал тулгарч байгаа нь үнэн. Сургуулийн ойр орчмын бүсийг яаралтай тохижуулахгүй бол хүүхдүүд хичээлдээ явахад тоос шороо, тоосжилт ихтэй гэх мэтчилэн асуудал гарч байна. Энэ үүднээс машины зогсоолд эко хавтан хийгээд хажууд нь стандартын дагуу 1.5-2 метрийн өргөнтэй явган хүний замын ажил ч явагдаж байгаа. Манай дүүргийн хэмжээнд 2,000 гаруй гараашийг буулгасан. Хорооны ойр орчимд амьдардаг иргэдээс санал авсны үндсэнд засвар, тохижилтууд хийгдэж байгаа.

-Авто зогсоолын эко хавтанг хэр өргөн талбайд суурилуулж байгаа вэ? 

-Ойролцоогоор 20-30 машин орох багтаамжтай. Энэ гудамжинд өмнө нь машин тавих бүү хэл хүн алхах боломжгүй байсан. Хамгийн гол нь хүүхдүүд явахад хүндрэлтэй байсан. Тиймээс сургуулийн ойр орчмын тохижилтыг хурдан хугацаанд яаралтай хийж байгаа.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.
Шинэ мэдээ

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.

Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-гаар тэлж, анхны дагуул хот болох...