Шинэ мэдээ

9-р сарын 1-ны өдөр “Хичээлийн шинэ жилийн баярын өдөр

📌 УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан Баянзүрх дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 87-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцож 18 багшид зөөврийн компьютер гардууллаа. Цаашид “ДЭМЖЬЕ” санаачилгын хүрээнд бүх ЕБС-ийн ариун цэврийн өрөөг засч, тохижуулах, багш, сурган хүмүүжүүлэгчдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд арга хэмжээ авч ажиллахаа мэдэгдлээ.
📌 Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн суралцдаг 55-р сургуулийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Энэ үеэр зорилтот бүлгийн 100 сурагчид иж бүрэн хичээлийн хэрэгсэл гардуулсан. Мөн хүүхдүүдийн ахуйн дадал хэвшилд суралцахад дэм болох үүднээс “Завгүй самбар”-ыг гардуулсан.
📌 Баянзүрх дүүргийн Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан дүүргийн 126-р сургууль, 200-р цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтэд оролцлоо. Энэ үеэр багш, сурган хүмүүжүүлэгч нарт шаардлагатай компьютерыг гардууллаа.
📌 Баянзүрх дүүргийн Хэвлэл мэдээллийн албанаас хичээлийн шинэ жилийг тохиолдуулан 87-р сургуулийн багш Ц.Ганчимэгийг онцолж байна. Баяр, гуниг хосолсон эрхэм багшийн болон сургуулийн босгыг анхлан алхаж түүний анги болж буй нэгдүгээр ангийн сурагчдын сэтгэгдлийг үзээрэй.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “Шинэ...

Шинэ мэдээ

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа...

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...