Үйл явдал

Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахлагч нарын онолын сургалт Баянзүрх дүүрэгт зохион байгуулагдаж байна

Цэргийн штабын үндсэн үйл ажиллагааны нэг нь сургалт байдаг. Өөрөөр хэлбэл Сургалт, бэлтгэлийн үйл ажиллагаа үр дүнтэй, чанартай байгаагаас шалтгаалж тухайн анги байгууллагын бэлэн байдал, үүрэг гүйцэтгэх чадавх илэрхийлэгддэг. Тиймээс Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабаас алба хаагчдын ур чадварыг дээшлүүлэх зорилгоор тогтмол сургалт зохион байгуулдаг. Тухайлбал он гарсаар нийт 15 төрлийн сургалтыг хийгээд байна. Харин Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахлагч нарын онолын сургалт энэ удаад Баянзүрх дүүрэгт зохион байгуулагдаж байна. Энэ үеэр
– Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны талаарх ойлголт, шийтгэлийн хуудас хэрэглэх журам
– Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль
– Байлдааны бэлэн байдлын мэдээ, цугларалт дохиогоор ажилласан мэдээ боловсруулах аргачлал
– Дайчилгааны тухай ойлголт, Оперативын жижүүр, түүний гүйцэтгэх үүргийн талаар
– Батлан хамгаалах хууль тогтоомжийг орон нутагт сурталчлах, байгууллага, аж ахуй нэгжид цэргийн үүргийн биелэлтийн шалган туслах ажлыг зохион байгуулах нь
– Монгол Улсын Батлан хамгаалахын төрийн болон албаны нууцыг хамгаалах журам
гэсэн сэдвүүдийн хүрээнд сургагч багш нар сургалт орж байна. Нээлтийн арга хэмжээнд Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын дарга, хурандаа Г.Ялалт, Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга И.Баттөгс нар оролцож, сургалтын үйл ажиллагаанд нь амжилт хүслээ.
Сургалтад Нийслэл, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газрын Цэргийн штабын офицер, ахлагч нар оролцож байна гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...