онцлох мэдээ

Баянзүрх дүүргийн Социал Демократ Монголын Залуучуудын холбооноос 10 төрөлт тэмцээнийг зохион байгуулж байна

Залуучуудын чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, эрүүл мэндийг дэмжих, спортын ур чадварыг нь хөгжүүлэх үүднээс Баянзүрх дүүргийн Социал Демократ Монголын Залуучуудын холбооноос спортын анхдугаар их наадмыг 11 дүгээр сарын 06-ны өдрөөс зохион байгуулж эхэлсэн. Сагс, волейбол, хөл бөмбөг, усан сэлэлт, дартс зэрэг нийт 10 төрөлт тэмцээнд 43 багийн 3000 гаруй тамирчин оролцож байна.
Тус тэмцээний нээлтийн арга хэмжээ өнгөрсөн амралтын өдөр болсон бөгөөд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Социал Демократ Монголын Залуучуудын холбооны тэргүүн Г.Мөнхчимэг, Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр, Засаг дарга Н.Баярмөнх, Засаг даргын орлогч Г.Жаргалсайхан болон бусад албаныхан оролцсон. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан тэмцээнд оролцож байгаа нийт залуучууддаа амжилт хүсээд, цаашид спортын их наадмыг уламжлал болгон зохион байгуулж, залуучуудаа дэмжиж ажиллана гэдгийг хэлсэн үгэндээ онцоллоо гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

онцлох мэдээШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон дүүргийн удирдлагын баг иргэдийг хүлээн авч уулзлаа

Өмнөх иргэдийн уулзалтад оролцсон иргэдээс 10 нь асуудлаа бүрэн шийдүүлсэн. Харин бусад...