онцлох мэдээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх спорт цогцолбор болон сургуулиудын ариун цэврийн өрөөг шинэчлэх ажилтай танилцлаа

Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх болон дүүргийн удирдлагууд 11 дүгээр хороонд баригдаж буй спорт цогцолборын нөхцөл байдалтай танилцлаа. Барилгын ажил 2014 оноос эхэлсэн. Гэвч өнөөдрийг хүртэл ашиглалтад ороогүй байна. Гүйцэтгэгч компани болох Атимос трейд ХХК-ийн төлөөлөл өнөөдөр ирж, нөхцөл байдлаа танилцуулаагүй. Мөн өнгөрсөн хугацаанд шаардлагатай санхүүжилтийг олгож байсан ч тодорхой үр дүнд хүрээгүй байна. Энэ талаар мэдээлэл авах үүднээс дүүргийн холбогдох хэлтсийн дарга болон хорооны засаг дарга асуудал тавьдаг ч хүлээж авдаггүй гэдгийг учирлаж байлаа.
Хэрэв спорт цогцолбор ашиглалтад орвол Баянзүрх дүүргийн хүүхэд залуучууд руу чиглэсэн олон төрлийн арга хэмжээг зохион байгуулах боломж бүрдэнэ. Гэвч гүйцэтгэгч компани ажлаа хангалтгүй явуулж байгаа учраас дараагийн арга хэмжээг авч ажиллана гэдгийг Засаг дарга Н.Баярмөнх хэллээ.
Хүүхдийн сурах орчныг сайжруулах хүрээнд ерөнхий боловсролын сургуулиудын ариун цэврийг өрөөг засварлах ажил хийгдэж байна.УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалангийн санаачилсан уг ажил дүүргийн 29 сургууль дээр хэрэгжих юм. Одоогийн байдлаар 7 сургууль дээр засварын ажил дуусах шатанд явж байна. Энэ хүрээнд Амгалан цогцолбор сургууль дээр хийгдэж буй ажилтай Засаг дарга Н.Баярмөнх болон дүүргийн удирдлагууд танилцлаа. Сургуулийн удирдлагуудын зүгээс чанарын шаардлага хангахгүй, ашиглалтад ороод удаагүй байгаа ч зарим хэсэгт эвдрэл гарч байгааг хэллээ.
Амгалан цогцолбор сургуульд одоогийн байдлаар 1600 гаруй хүүхэд сурч байна. Хүүхдүүдийн сурах орчныг сайжруулах үүднээс хийгдэж буй ажил чанарын шаардлага хангахгүй байна. Тиймээс цаашид тухайн компани дээр арга хэмжээ авч ажиллахыг үүрэг болголоо.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ