Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн ИТХ-ын Ардчилсан Намын төлөөлөгчид дүүргийн Засаг дарга болон удирдлагын багаас 2020 оноос хойш өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажилтай холбогдуулан зарим асуудлаар мэдээлэл авлаа

1. Баянзүрх дүүргийн Засаг даргын хийж хэрэгжүүлсэн ажлын үр дүн
2. 2021,2022,2023 оны батлагдсан төсвийн хүрээнд зарцуулалтын зардлын тайлан
3. Татварын тухай хууль тогтоомжийг хэрхэн хэрэгжүүлж байгаа талаар мэдээлэл гэх мэт нийт 5 асуудлаар асуулга асуулаа.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга 2020-2023 оны хүрээнд гарааш буулгалт, ногоон байгууламж, автозам, дэд бүтэц гээд хийж хэрэгжүүлсэн бүхий л ажлуудыг дэлгэрэнгүй танилцуулсан. Мөн энэ жил болсон үер усны гамшигтай холбогдуулан авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, 2024 оныг “ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлахтай холбоотой хийж хэрэгжүүлэх ажилд Баянзүрх дүүргээс сонгогдсон Ардчилсан Намын төлөөлөгчдөөс санал авлаа. 2024 оны дүүргийн төсвийг хэлэлцэх үеэр “ХҮҮХДИЙГ ДЭМЖИХ ЖИЛ” болгон зарлах эсэхийг дүүргийн ИТХ-аар эцэслэн шийдвэрлэнэ гэж Баянзүрх дүүргээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын 2026 оны II дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын 2026 оны II дугаар шуурхай зөвлөгөөн боллоо Баянзүрх...

Шинэ мэдээ

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны ээлжит сургалт зохион байгуулагдлаа

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны ээлжит сургалт зохион байгуулагдлаа Баянзүрх дүүргийн Улаан...