2025 10 сар 18
|    Утас:  51-263140
Цаг үе

Баянзүрх дүүргийн цаг үеийн тойм мэдээлэл №1

Баянзүрх дүүргийн хэмжээнд сайн дураар болон зорилтот бүлгийн хүмүүст зориулж Коронавирусын (COVID-19) шинжилгээ авахаар Баянзүрх дүүргийн хүүхдийн эмнэлэг, Диспансерийн эмнэлэг, 14-р сургууль дээр оношилгооны цэг байгуулан 1169 иргэнээс шинжилгээ авч ХӨСҮТ-рүү илгээгээд байна.. Бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдал зарласантай холбогдуулан авто замын хөдөлгөөнийг (Өглөө 07:00-10:00, Орой 17:00-20:00 цаг)-ийн хооронд хязгаарлаж байгаа тул шаардлагатай ажиллаж байгаа албан хаагчдын авто машины судалгааг гаргаж авто замын хөдөлгөөнд оролцох зөвшөөрлийг авах асуудлыг шийдвэрлэсэн. Тус зөвшөөрөл нь ажлын үнэмлэхийн хамт хүчинтэй.Халдваргүйжүүлэлтийг мэргэжлийн байгууллага 2 худалдааны төв, 1 Супермаркет, 16 хүнсний дэлгүүр, Нөөцийн мах худалдаалах 3 цэг, 1 эмнэлэг, бусад 6 газрын нийт 14672 м2 талбайд холбогдох 65 эмч, ажилтнууд ариутгал хадваргүйжүүлэлт хийлээ.Цагдаагийн газрын хэмжээнд нийт 6 постонд 6 тээврийн хэрэгсэлтэй, 12 алба хаагч үүрэг гүйцэтгэн 24 тээврийн хэрэгсэл, 51 иргэнийг нэвтрүүлж, 19 тээврийн хэрэгсэл, 39 иргэнийг гаргаж, 25 тээврийн хэрэгсэл, 54 иргэнийг буцааж ажилласан. Эдгээр үйл ажиллагаа , бүх нийтийн өндөржүүлсэн бэлэн байдлыг хангахын тулд тусгай чиг үүргийн байгууллагын нийт 1200 орчим ажилчид, алба хаагчид, ДХИС-ийн оюутнууд ажиллаж байна. Коронавирусын цар тахлыг давж гарахад төр иргэдийн хамтын ажиллагаа чухал. Тиймээс иргэд та бүхэн онцгой комиссоос гаргасан заавар зөвлөмжийг дагаж амны хаалтаа тогтмол зүүж, гараа угааж, ОНЦ шаардлагагүй бол ГЭРтээ байж хайртай бүхнээ хамгаалаарай.Сайхан цаг удахгүй ирнэ.#КовидынЭсрэгХамтдаа

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

Цаг үе

БҮХ НИЙТИЙН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭНДЭЭ ИДЭВХТЭЙ ОРОЛЦООРОЙ

Хаврын бүх нийтийн их цэвэрлэгээ 2023.04.14-ний өдөр 11:00 цагаас эхэлж, 90 минут...

Цаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, Их засаг олон улсын их сургуультай хамтран ажиллахаар болж, өнөөдөр гэрээнд гарын үсэг зурлаа

Хамтын ажиллагааны хүрээнд цаашид аливаа сургалт, эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулах, амжилт...

Цаг үе

“Дулаан шийдэл” төслийн суурин төлөөлөгчтэй уулзаж хамтран ажиллах санал солилцлоо

Утааг багасгах, байшинг дулаалах “Дулаан шийдэл II төсөл”-ийг Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх талаар...