Баянзүрх дүүргийн удирдлагууд, тусгай чиг үүргийн байгууллагууд шуурхай хурал хийлээ.Энэхүү хурлаар: 1. Цар тахлын үед цаашид Баянзүрх дүүрэгт хэрэгжүүлэх арга хэмжээний талаар2. Коронавирусын халдвар илэрсэн 4,9-р хороонд тандалт судалгаа яаралтай хийж, зохих арга хэмжээг авах талаар3. Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон худалдааны төв, захуудад халдваргүйжүүлэлт, ариутгалыг яаралтай хийх.4. Баянзүрх дүүргийн хэмжээнд ил задгай овоорсон хогийг яаралтай ачих5. Дүүргийн хэмжээнд орон гэргүй, тэнэмэл иргэдийг хоол хүнсээр хангах 6. Дүүргийн хэмжээнд өрхийн орлого тааруу, амьжиргааны түвшин доогуур айлуудыг хоол хүнсээр хангах7. Дүүргийн алслагдсан хороо, өрх айлуудыг түлшээр хангах асуудлуулыг ярилцаж, холбогдох алба, хэлтэсд үүрэг өглөө.Иргэд та бүхэнд энэхүү цар тахлын хүнд үед онцгой комиссоос өгсөн заавар зөвлөмжийн дагуу амны хаалтаа тогтмол зүүж, гараа сайн угаагаарай.Мөн ОНЦын шаардлагагүй бол ГЭРтээ байж хайртай хүмүүсээ хамгаалаарай.Сайхан цаг удахгүй ирнэ.#КовидынЭсрэгХамтдаа


Leave a comment