Тэр ч утгаараа хорооны иргэдэд төрийн үйлчилгээг ойртуулах, соёл урлагийн арга
хэмжээг зохион байгуулах, хурал уулзалт хийх боломжоор хангах үүднээс энэхүү
байрыг барьсан юм.
Нээлтийн арга хэмжээнд УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг
даргын орлогч Г. Жаргалсайхан, 33 дугаар хорооны Засаг дарга Г. Ерөөлт, 20 дугаар
хорооны Засаг дарга Ц. Гомбосүрэн болон хорооны иргэд оролцсон. Энэ үеэр
иргэдээс байр барих нэн шаардлагатайг хэлж, хүсэлт явуулсан учир барилгын
ажлыг эхлүүлж, өнөөдөр иргэддээ хүлээлгэн өгч байгаа гэдгийг УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлсэн. Мөн цаашид авто зам, гэрэлтүүлэг хийх, худаг барих шаардлагатайг иргэд хэлсэн бөгөөд дүүргийн удирдлагуудтай хамтран үе шаттай шийдвэрлэж ажиллана гэдгийг хэллээ.
Баянзүрх дүүргийн 33 дугаар хороо Шар хоолойн хэсгийн байрны дэргэд олон
усын стандартад нийцсэн 3х3 сагсан бөмбөгийн талбай, ахмадууд амрах орчин,
хүүхдийн тоглоомын талбайг шинээр барьж өнөөдөр мөн ашиглалтад оруулж байна.
Leave a comment