онцлох мэдээ

Хүүхдийн асуудлаар төр болон төрийн бус байгууллага хамтран ажиллана

Баянзүрх дүүрэг 2024 оныг Хүүхдийн хөгжлийг дэмжих жил болгон зарласантай холбогдуулан дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг 11 асрамж халамжийн төвүүдтэй санал солилцох уулзалтыг Баянзүрх дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэс, Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтсээс хамтран зохион байгууллаа. Уулзалтаар төр болон төрийн бус байгууллагуудын хамтын ажиллагаа, тулгамдаж буй асуудлуудад анхаарч, сайжруулах шаардлагатай дараах чиглэлүүдэд хамтран ажиллахаар боллоо.
1. Сурагчдын амралтын үеэр хичээлийн хоцрогдлыг арилгах сургалтыг Ахмадын зөвлөх үйлчилгээтэй уялдуулан Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний хэлтэстэй хамтран зохион байгуулах
2. Салбар дундын оролцоог хангасан нэгдсэн зөвлөгөөн зохион байгуулах
3. Тэжээгчээ алдсаны тэтгэвэртэй холбоотойгоор хүүхдийн эрх зөрчигдөж буй байдлыг бодлогын хүрээнд өөрчлөх саналыг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Х.Булгантуяад уламжлах
4. Асрамжийн төвд байгаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд тусгайлсан асрамжийн үйлчилгээг орон нутагтаа дэмжин ажиллах саналыг Засаг дарга Н.Баярмөнхөд уламжлах
5. Гэр бүл, хүүхэд залуучуудын хэлтэстэй хамтран дугуйлан секц, сэтгэл зүй болон сэтгэл заслын үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх. Спорт, соёлын хөгжлийн үйлчилгээнд хүүхдүүдийг хамруулахад зуучлах
6. Өсвөр насны хүүхдүүдийг нийгэмшүүлэх “Өнөр бүл” төвд амжилттай хэрэгжсэн “Агаа, эгээ” хөтөлбөрийг дүүргийн хэмжээнд зохион байгуулах, харилцан туршлага судлах ажлуудыг хамтран үе шаттай хэрэгжүүлэн ажиллахаар боллоо.

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

онцлох мэдээШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Засаг дарга Г.Жаргалсайхан болон дүүргийн удирдлагын баг иргэдийг хүлээн авч уулзлаа

Өмнөх иргэдийн уулзалтад оролцсон иргэдээс 10 нь асуудлаа бүрэн шийдүүлсэн. Харин бусад...