Шинэ мэдээ

Цус хандивлах өдөрлөгт Баянзүрх дүүрэг нэгдлээ

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн хурал, дүүргийн Улаан загалмайн хороо, Цус сэлбэлт судлалын үндэсний төв хамтран “Үндэсний цус бэлэглэх өдөр”-ийг тохиолдуулан энэхүү арга хэмжээг зохион байгуулж албан хаагч нар болон иргэд сайн дураараа нэгдэж, энэ өдөр цусаа бэлэглэсэн.
Цус, цусан бүтээгдэхүүний нөөц цусан хангамжийг нэмэгдүүлэх, сайн дурын авлагагүй цусны донорын эгнээг өргөжүүлэх хүрээнд дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал “Донор дүүрэг” уриалгыг дэвшүүлж олон төрлийн үйл ажиллагааг өнгөрсөн хугацаанд зохион байгуулсан. Тухайлбал донор сурталчлагч нар цус цуглуулах үйл ажиллагааг тогтмол зохион байгуулж, иргэдэд мэдээлэл хүргэх хүрээнд 43 хороонд ажилласан. Эрдэнэт хүний амь насыг аврах эрхэм үйлст ийнхүү манлайлж ажилласныг үнэлж “Цусны донорын үндэсний өдөр”-ийг тохиолдуулан “Хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч шилдэг байгууллага”-аар шалгарсан юм.
2017 оноос эхлэн энэхүү өдрийг тэмдэглэн өнгөрүүлж, сайн дураараа авлагагүйгээр цусаа бэлэглэн бусдын амь насыг авардаг донорууд болон хүмүүнлэгийн үйлсийг дэмжигч байгууллагуудаа алдаршуулан урамшуулдаг бөгөөд Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хамт олон ийнхүү эрхэм хүндтэй шагналаар шагнагдсан.
Хэдийгээр сайн дураараа цусаа өгөх хүний тоо нэмэгдэж байгаа ч нөгөө талаараа цус, цусан бүтээгдэхүүний захиалга өндөр хэвээр байна. Иймд иргэд та бүхнийг цусаа бэлэглэхийг уриалж байна. Та нэг удаа цусаа өгөхөд гурван хүний амь насыг аварна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “Шинэ...

Шинэ мэдээ

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа...

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...