Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй холбоотой Хотын стандарт, хяналтын газраас дүүргүүдийн хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөө, гүйцэтгэл, хэрэгжилтэд хотын батлагдсан стандартыг тусгах, хяналт шалгалтын чиглэлээр уялдаа холбоог сайжруулах, цаашид тогтмол хамтарсан зохион байгуулалттай ажиллах талаарх уулзалтыг Нийслэлийн нутгийн захиргааны 36 байгууллагатай хийхээр төлөвлөжээ.
Өнөөдөр Баянзүрх дүүрэгт энэхүү уулзалтыг хийж холбогдох алба хэлтсийн төлөөлөл оролцлоо.
Тус уулзалтаар:
Хотын стандартыг хэрэгжүүлэхдээ:
1. Барилга байгууламжийг төлөвлөх үед нь тусгах, шалгах
2. Гүйцэтгэлийн үйл явцад зөвлөн туслах, шалгах
3. Барилга, байгууламжийг байнгын ашиглалтад оруулах явцад хянан шалгах
4. Орчны аюулгүй байдлыг хангуулах
5. Ашиглалтын явцад стандарт, норм ба дүрмийг хуулийн дагуу мөрдүүлэх, хэрэгжүүлэх талаар үндсэн шаардлагууд дээр хамтран ажиллах шийдлүүдийг хэлэлцлээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...