Шинэ мэдээ

Жайка олон улсын байгууллагатай хамтран 69 дүгээр сургуулийн сурагчдад Япон хэл заах клубийг нээлээ

Хүүхэд багачуудыг спортоор хичээллэхийг дэмжсэнээр гэмт хэрэгт өртөх магадлал буурах сайн талтай. Тийм ч учраас Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс тийболлын спортыг дүүргийн Ерөнхий боловсролын сургуулиудад дэлгэрүүлэхийг дэмжин ажилладаг. Тиймээс Баянзүрх дүүргийн зарим сургуулийн сурагчид энэхүү спортоор амжилттай хичээллэж, нэлээдгүй амжилт гаргаад байгаа юм.
Мөн энэ жил Япон улсад зохион байгуулагдах Тийболлын Азийн аварга шалгаруулах тэмцээнд оролцох томоохон сорил тийболлын тамирчин сурагчдын өмнө бий. Тийм ч учраас хүүхдүүдэд Япон соёлыг илүү ойртуулах зорилгоор 69 дүгээр сургуульд Япон хэлээр ярьж сурах клубийг нээн ажиллуулахаар боллоо.
Энэхүү үйл ажиллагааг Жайка олон улсын байгууллагатай хамтран хэрэгжүүлж байгаа бөгөөд сайн дурын Япон багш хичээл заах юм. Клубийн нээлтэд Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга А.Баяр оролцлоо.
Мөн энэ үеэр Тийболлын спортыг сурталчлан таниулахаар тамирчин хүүхдүүд, эцэг эхчүүд, багш нарын дунд нөхөрсөг тоглолт зохион байгуулагдлаа.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.
Шинэ мэдээ

Шинэ Зуунмод хотын инженерийн байгууламжийг төр, хувийн хэвшлийн түншлэлээр барина.

Улаанбаатар хот газар нутгаа 31 мянган га-гаар тэлж, анхны дагуул хот болох...