Шинэ мэдээ

Хаваржилт хүндэрч буй энэ цаг үед малчдад туслах аянд нэгдэхийг уриалж байна

Нийт нутгийн 80 гаруй хувьд цасан бүрхүүл тогтож, хаваржилт хүндрээд байгаа энэ цаг үед малчдад туслах үүднээс “Хайрцаг дүүрэн хайр” сайн үйлсийн аяныг зохион байгуулж байна. Баянзүрх дүүргийн Засаг даргын Тамгын газар, дүүргийн Улаан загалмайн хороо санаачлан хэрэгжүүлж байгаа юм.
Энэхүү аянд дүүргийн эмэгтэйчүүд нэгдлээ. Тэдний хувьд өөрсдийн гараар оёсон нэмнээ мөнгөн тусламжийг гардуулан өгсөн юм. Цаашид аяны хүрээнд ирж буй хандив тусламжийг өвөлжилт, хаваржилт хүндэрсэн аймаг сумд болон дүүргийн 11,20,33,35 дугаар хорооны малчин өрхүүдэд хуваарилан хүргэх юм.
Баянзүрх дүүргийн хувьд нийт 1054 малчин өрхтэй бөгөөд өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор он гарсаар 500 орчим толгой мал хорогдоод байна. Иймд хүнд цаг үед малчдадаа туслан “Хайрцаг дүүрэн хайр” аянд нэгдэхийг уриалж байна

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын 2026 оны II дугаар шуурхай зөвлөгөөн боллоо

Баянзүрх дүүргийн удирдах ажилтнуудын 2026 оны II дугаар шуурхай зөвлөгөөн боллоо Баянзүрх...

Шинэ мэдээ

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны ээлжит сургалт зохион байгуулагдлаа

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны ээлжит сургалт зохион байгуулагдлаа Баянзүрх дүүргийн Улаан...