Шинэ мэдээ

“Спортоор дамжуулан хувь хүний хөгжлийг дэмжих” сэдэвт сургалт зохион байгуулагдлаа

Баянзүрх дүүргийн Биеийн тамир, спортын хороо, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн зөвлөл “Амжилтын Гэгээн Од” ТББ, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтэс, Монголын Үндэсний Паралимпын хороо хамтран энэхүү сургалтыг зохион байгуулсан.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн амьдралд оролцох оролцоог нэмэгдүүлэх, спортоор дамжуулан хөгжүүлэх нь сургалтын гол зорилго юм. Өөрөөр хэлбэл сургалтад хамрагдсанаар өөрт нь ямар их боломж байгаа талаар мөн спортын аль төрлөөр хичээллэх боломжтой вэ зэрэг мэдээллийг олж авсан юм. Хамгийн чухал нь хөгжлийн бэрхшээлтэй гээд өөрийгөө нийгмээс тусгаарлах бус шинэ зорилгыг тэдэнд бий болгох үүднээс санаачлан зохион байгуулсан юм.
Сургалтын үеэр “Зэс” брэндийн үүсгэн байгуулагч, оюуны дасгалжуулагч Ц.Зэс-Эрдэнэ, Монголын Үндэсний Паралимпын хорооны Ажлын албаны дарга Ж.Тунгалаг, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн газрын Хөдөлмөр эрхлэлт хариуцсан мэргэжилтэн Н.Чулуун-Эрдэнэ нар илтгэл тавьж, сургалтын хүрээнд мэдээлэл өгсөн юм. Нэг удаад сургалт зохион байгуулаад өнгөрөх бус цаашид бодитой ажил болгох хүрээнд хамтран ажиллана гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж байлаа.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо

Нийслэлийн Гамшгийн эрсдэлийг бууруулах зөвлөлийн хуралдаан Гал унтраах 35 дугаар ангид боллоо...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны ээлжит сургалт зохион байгуулагдлаа

Баянзүрх дүүргийн Улаан загалмайн хорооны ээлжит сургалт зохион байгуулагдлаа Баянзүрх дүүргийн Улаан...

Шинэ мэдээ

Баянзүрх дүүрэгт зам талбайн цэвэрлэгээний ажил үргэлжилж байна

Баянзүрх дүүрэгт зам талбайн цэвэрлэгээний ажил үргэлжилж байна Өнөөдрийн байдлаар Баянзүрх дүүргийн...