Засгийн газрын ээлжит бус хуралдаан болж бүх нийтийн бэлэн байдлын зэргийг 2021 оны тавдугаар сарын 8-ны өдрийн 06:00 цаг хүртэл сунгасан.
Улсын Онцгой комиссоос гамшгийн үед цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээний багийн ажлыг эрчимжүүлэх хүрээнд төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг авто машинаар замын хөдөлгөөнд QR кодоор зорчуулах тухай тушаал гаргасан.
Ойролцоогоор 41,593 тээврийн хэрэгсэл хатуу хөл хорионы өдрүүдэд замын хөдөлгөөнд оролцох байдлаар системд шивэлт хийгдсэн байна.
Үйл ажиллагаа нь хязгаарлахгүй байгууллагуудад системд буй тээврийн хэрэгслийн мэдээлэлд үндэслэн QR код олгоно. Өөрөөр хэлбэл өвөл мэдээллийн санд мэдээллээ нийлүүлсэн байгууллагууд автомашиныхаа дугаарыг системд оруулан хүсэлт явуулахад шинэ QR олгогдоно.
Энэ удаагийн код олголт цагийн зохицуулалттай. Зөвхөн 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино. Үүнд:
Эрчим хүч, дулаан, инженерийн хангамж, ариутгал, хот нийтийн аж ахуйд хамаарахгүй.
Мөн хүнс үйлдвэрлэл, түгээлтийг аймаг, нийслэлийн захирамжаар тогтоосон горимоор зөвшөөрнө.
Хувийн хэргээр зорчих бүх хөдөлгөөнийг зогсоох чиглэлээр энэ журмыг зохицуулсан.
Нийтийн тээвэр 07:00-09:00, 17:00-20:00 цагуудад зорчино. Байгууллагууд уг цагийн хязгаарлалтад тохируулж үйл ажиллагаагаа зохицуулах хэрэгтэй.
Маргааш өглөө үйл ажиллагааг нь хязгаарлаагүй байгууллагууд үйл ажиллагаагаа тасралтгүй явуулахын тулд өнөөдөр 21:00 цагаас эхлэн жолооч нар Smartcart.mn руу орон автомашины дугаараа оруулан QR кодоо хэвлээд авах боломжтой. QR кодоо ажлын газрын үнэмлэхийн хамт ашиглана.
Үйл ажиллагааг нь хязгаарлаагүй шинээр үйл ажиллагаа эрхэлж байгаа байгууллагын тухайд шинээр QR код авах бол QR@gov.mn хаяг руу хүсэлтээ илгээнэ. Үүнд:
– Хөдөлгөөнд оролцох хугацаа
– Тээврийн хэрэгслийн улсын бүртгэлийн дугаар
– Үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн хуулбар
– Ажилтан, албан хаагчдын регистрын дугаарыг хамт явуулна.
Зөвшөөрлийг бусдад шилжүүлсэн, өөр цагт зорчиж ашигласан бол тухай бүрт нь зөвшөөрлийг цуцлах эрх цагдаа нарт байна.
ДАРААХ ЧИГЛЭЛИЙН БАЙГУУЛЛАГУУД ХЯЗГААРЛАЛТАД ОРОХГҮЙ
Leave a comment