Шинэ мэдээ

Баянзүрх дүүргээс цэргийн албанд татагдсан залуус халагдаж ирлээ

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2024 оны А/283 дугаар захирамжаар 2023 оны Баянзүрх дүүргээс 2023 оны I ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан хугацаа дуусгаж халагдсан дайчдыг хүлээн авах хүндэтгэлийн арга хэмжээ 05 дугаар сарын 01-ний өдөр Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын байрлалд зохион байгуулагдлаа.
Арга хэмжээнд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Төрийн тусгай хамгаалалтын газар, Макс групп, Эвэр туурай ХХК, Монкон констракшн зэрэг байгууллагууд нээлттэй ажлын байр санал болгосон.
Цэргийн дуу бүжгийн эрдмийн чуулгын уран бүтээлчдийн урлагийн хэсэгчилсэн тоглолтыг толилуулсан. Мөн цэргийн албаа хаасан залуусын төлөөлөл “Хал цэргийн төгөл”-д мод тарьсан юм.
Нэг жилийн цэргийн алба хаасан залуус эх орны үнэ цэнийг илүү мэдэрсэн гэдгээ хэлж, үеийн залуусыг цэргийн албаа хаахыг уриалсан юм.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “Шинэ...

Шинэ мэдээ

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа...

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...