2025 10 сар 19
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын тайлангийн хурал боллоо

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хэлтэс, харьяа байгууллагуудын тайлангийн хурал боллоо. Хурлаар 2020 оны 11-р сараас өнөөдрийг хүртэл хийж хэрэгжүүлсэн ажил, цаашлаад дүүргийн хогноос салах шийдэл, хүүхдийн тоглоомын талбайн тохижуулалт, зам засвар зэрэг хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөний талаар мэдээлэл авч санал солилцлоо. Хурлын үеэр Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх хэлэхдээ

“Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хэлтэс, харьяа хэлтэс албад бүгд өөр өөрсдийн гэсэн онцлогтой. Тэр ч утгаараа хэлтэс тус бүр иргэдрүүгээ чиглэсэн бренд томоохон ажлуудыг санаачилж хийх хэрэгтэй байна. Дүүргийн иргэдийн амьдрал хэцүү байна. Бид цар тахлыг давахын тулд, төрийн үйлчилгээ иргэн бүрт зөв, тэнцүү хүртээмжтэй хүргэхийн тулд л ажиллана. Энэ ажил үүргээ зарим хэлтсүүд сайн ойлгож, зөвөөр ажиллаарай. Ажил хийх болохоороо санхүү, мөнгөний асуудал ярьдаг. Өнөөдөр мөнгөгүйгээр хийж болох ажил зөндөө бий. Гол нь хийж буй ажилдаа сэтгэлээсээ хандах чухал” гэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын тамгын газрын хувьд дотроо 8 хэлтэс, 4 тасаг, 2 албатай. Харин харьяа, дэргэдэх 17 хэлтэс газартай үйл ажиллагаа явуулдаг байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...