Үйл явдалЦаг үе

Иргэний амь аварсан “CALL CENTER 1900-1063”-д ИТХ-ын дарга А.Баяр талархал илэрхийллээ

Баянзүрх дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Амарбаясгалангийн Баяр өнөөдөр буюу 2021 оны 05-р сарын 07-ны өдөр “Баянзүрх таныг сонсож байна CALL CENTER 1900-1063” төвийн хамт олонтой уулзаж, дархлаажуулалтын багц бэлэглэлээ. Тэрээр хэлэхдээ

“Цар тахлын амаргүй нөхцөл байдалд иргэдийнхээ эрүүл мэнд, аюулгүй байдлын төлөө утсаар холбогдож, тэдэнд шаардлагатай мэдээ мэдээлэл, зөвлөгөө, тусламжийг үзүүлж байгаа та бүхэнд баярлалаа. Өнөөдрийн байдлаар бид нэг л зорилготой. Тэр нь Коронавирусын халдварыг дарж, сайхан цагийг авчрах. Энэ том ажилд CALL CENTER-д ажиллаж байгаа төрийн алба хаагч, сайн дурынхан та бүхний хичээл зүтгэл, иргэдтэйгээ эргэх холбоотой ажиллаж байгааг харах сайхан байна. Та бүхний ачаар бид нэг ч гэсэн иргэнээ сэтгэлийн дарамтнаас гаргаж, шаардлагатай арга хэмжээ авч чадсан. Төр иргэддээ хүрч чадах томоохон гүүр нь болж байгаа та бүхэндээ дахин дахин талархал илэрхийлье” гэлээ. Түүнчлэн “CALL CENTER төвийг бид коронавирусын халдварын ард гарсныхаа дараа хүртэл иргэдэд үнэ төлбөргүй төрийн болон хуулийн үйлчилгээ үзүүлдэг төв болгохоор ажлын хэсэг гараад ажиллаж байгаа” гэсэн юм.

Баянзүрх таныг сонсож байна “CALL CENTER 1900-1063” төвийн хувьд 2020 оны 12-р сарын 1-ээс өнөөдрийг хүртэл 30 гаруй төрийн болон сайн дурын ажилтан алба хаагчид энгийн утасны тарифаар 24 цагаар иргэдэд шаардлагатай эрүүл мэндийн зөвлөгөө, дархлаажуулалтын мэдээ мэдээлэл хүргэхээс гадна санал хүсэлт авч байна.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...