2025 10 сар 19
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

Н.Баярмөнх: Бид хоцрогдлыг арилгаж, Баянзүрх дүүргээ жишиг дүүрэг болгохын тулд хувийн хэвшил, иргэдтэйгээ хамтарна

Улсын Их Хурлын гишүүн Э.Бат-Амгалан, Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх, Батхэрэйд ХХК-ний захирал Д.Байгалмаа нар Баянзүрх дүүргийн 12 дугаар хороонд дахин төлөвлөлтийн хүрээнд хийж буй барилга, байгууламжийн талаар ярилцаж, санал бодлоо солилцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Э.Бат-Амгалан хэлэхдээ

“Бүтээн байгуулалтын салбарын хамт олон дунд алдаа, оноо их бий. Яг энэ дахин төлөвлөлтийн тал дээр зарим компани нь байшин барина гэж хулхиддаг. Харин зарим нь бол үнэхээр чанартай, мундаг ажилладаг. Ер нь бүтээн байгуулалтын ажил асар их зүтгэл, сэтгэл гарч байж хийгддэг ажил. Тиймээс Баянзүрх дүүргийн хөгжлийн төлөө бүтээн байгуулалтын салбарт хүчин зүтгэж байгаа хувийн хэвшлүүдийг дүүргээс сонгогдсон бусад гишүүдийн хамт уулзаж, хуулийн хүрээнд аль нь алдаа оноотой байгааг зөвшилцөж, цаашид хамтран ажиллах болно” гэлээ.

Харин Баянзүрх дүүргийн Засаг дарга Н.Баярмөнх:

“Баянзүрх дүүрэг Сонгинохайрхан дүүргээс хөгжлөөрөө хэтэрхий хоцрогдсон гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Өнгөрсөн 8 жилийн жишээнд л харахад бид 600 гаруй тэрбум төгрөгийн бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын ажлаар хоцрогдоод явж байна. Гэхдээ бид энийг арилгаж, Баянзүрх дүүргээ жишиг дүүрэг болгохын тулд хувийн хэвшил, иргэдийнхээ хамтын хүчээр давж гарна” гэсэн юм.

Батхэрэйд ХХК-ийн хувьд Баянзүрх дүүргийн 12-р хороонд дахин төлөвлөлтийн хүрээнд 3500 өрхийн цэцэрлэг, сургууль, талбай бүрэн орон сууц хотхоныг барьж эхний ээлжний орон сууцнуудаа ашиглалтад оруулаад байгаа юм. Уг компанийн захирал Д.Байгалмаагийн хэлж буйгаар “Бид цар тахлын үед илүү дутуу гомдолгүйгээр ажиллаж хөдөлмөрлөж байгаа. Гэсэн хэдий ч зарим төрийн бус байгууллага, зарим компаниуд бидний хийж буй ажлыг иргэдэд буруугаар мессеж өгөх, эргэлзээ төрүүлэх асуудал ихэссэн. Түүнчлэн дахин төлөвлөлтийн ажилд хууль, эрх зүйн зарим нэг алдаа оноотой асуудлыг хувийн ААН-үүдтэйгээ нийлж УИХ-ын гишүүдтэй хамтарч шийдвэрлүүлэх хүсэлтэй байгаа” талаар хэллээ гэж  Баянзүрх дүүргийн ИТХ-ын ИООНХХ-ээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...