2025 10 сар 19
|    Утас:  51-263140
Үйл явдалЦаг үе

ХАВРЫН ИХ ЦЭВЭРЛЭГЭЭ ЭХЭЛЛЭЭ

Баянзүрх дүүргийн Засаг даргын санаачилгаар энэ сарын 22,23-ны өдрүүдэд Баянзүрх дүүргийн харьяа хэлтэс, албад, иргэд, ААН-үүд хамтран “Баянзүрх дүүрэг Хоггүй бол ГОЁ” уриан дор Хаврын Их Цэвэрлэгээг эхлүүллээ.

Уг ажил нь Иргэдийн оролцоотой амьдрах орчныг сайжруулах, иргэдийн эрүүл аюулгүй, цэвэр орчинд амьдрах эрхийг хамгаалахад байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, дүүргийн нутаг дэвсгэрт үүсч байгаа хог хаягдлыг арилгах, цэвэрлэгээний менежментийг сайжруулах зорилготой.

Нээлтийн үеэр Баянзүрх дүүргийн ИТХ-ын дарга А.Баяр хэлэхдээ:

“Баянзүрх дүүргийг хоггүй болгохын тулд бид Нийслэл, УИХ-ын гишүүдтэйгээ хамтарч томоохон стратеги, бодлогын ажлуудыг хийхээр төлөвлөөд ажиллаад явж байна. Нийслэлийн хамгийн их хүн амтай дүүргийг бид 1 хоногийн дотор хоггүй болгох боломжгүй. Тэр ч үүднээсээ бодлогын томоохон шийдвэр, хэлэлцээр, төлөвлөгөө гарах хүртэл гараа хумиад суухгүйгээр иргэд, ААН-үүд, төрийн алба хаагчидтай хамтраад амралтын өдрүүдэд дүүргийнхээ хогуудыг боломжоороо ачиж, бага ч болтугай хувь нэмэр оруулахаар боллоо” гэсэн юм.

Хаврын их цэвэрлэгээнд нийт дархлаажуулалтын 2-р тунд бүрэн хамрагдсан төрийн алба хаагчид болон иргэд, аж ахуй нэгжүүд нэгдэж, өөрсдийн амьдарч, ажиллаж буй ойр орчмоо цэвэрлэх юм гэж Баянзүрх дүүргийн ИТХ-ын ИООНХХ-ээс мэдээллээ.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.
онцлох мэдээҮйл явдалЦаг үеШинэ мэдээ

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав.

Халтиргаа гулгаа үүсэхээс сэргийлж шаардлагатай авто замуудад давс, бодис цацав. Нийтийн эзэмшлийн...

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.
Үйл явдалШинэ мэдээ

300-400 мянган тонн хог шатааж, эрчим хүч үйлдвэрлэх чадалтай үйлдвэрийн тендерийг 12 дугаар сард багтаан зарлана.

Ирэх жилүүдэд Улаанбаатар хотын эрчим хүчний салбарт дулааны тархмал эх үүсвэр байгуулах,...

Үйл явдалШинэ мэдээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурлаар цаг үеийн асуудлуудыг хэлэлцлээ

Баянзүрх дүүргийн удирдлагын шуурхай хурал болж хичээлийн шинэ жил эхлэхтэй холбоотой болон...