Үйл явдалЦаг үе

Хүүхэд хамгаалах “Хамтарсан баг”-ийн сургалт боллоо

Сүүлийн жилүүдэд гэр бүлийн хүчирхийлэлд өртөж буй хүүхдийн тоо нэмэгдэж, энэ тал дээр авч хэрэгжүүлэх арга хэмжээг эрчимжүүлэх тал дээр дүүрэг бүрт “Хамтарсан баг”-ийг байгуулан ажиллаж байгаа бөгөөд энэ ажлын хүрээнд Баянзүрх дүүргийн хороодын “Хамтарсан багийг чадавхжуулах” сургалтыг өнөөдөр буюу 2021 оны тавдугаар сарын 28-нд зохион байгууллаа.

Сургалтанд Баянзүрх дүүргийн Хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ц.Алтанзагас, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтсийн дарга Г.Шүрэнцэцэг, дүүргийн Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Жаргалсайхан, дүүргийн Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтсийн дарга Ц.Үүрцайх нар оролцлоо.

Сургалтанд дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн хэлтэс, 8,9,10,11,12,17,20,23,28 дугаар хороодын “Хамтарсан баг”, дүүргийн Гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах Нэг цэгийн үйлчилгээний төвийн албан хаагчид хамрагдлаа.

2021 оны эхний 4 сарын байдлаар Хүүхэд, гэр бүл, хүчирхийллийн шинжтэй 3831 дуудлага мэдээлэл хүлээн авч шалгасан нь өмнөх онд ирүүлсэн 3818 дуудлага, мэдээллээс 13 нэгж буюу 0.3 хувиар өсч, уг зөрчлийн улмаас 465 иргэнийг шүүхээр 7-30 хоногийн хугацаатай баривчлах шийтгэл оногдуулсан нь өмнөх оны мөн үеэс 129 нэгжээр буюу 21.7 хувиар буурсан үзүүлэлт бий.

Сургалтын үеэр БЗД-ийн хөдөлмөр эрхлэлт, Нийгмийн хөгжлийн асуудал хариуцсан төслийн удирдагч Ц.Алтанзагас хэлсэн үгэндээ “Бид алхам тутамдаа суралцаж байх ёстой. Тэр тусмаа баг хамт олон бүрэлдэхүүнээ чадавхжуулах нь нэн тэргүүний ажил юм” гэдгийг онцолж байлаа.
Гэр бүлийн хохирогчид нөхцөл байдлын үнэлгээ хийх, хүчирхийлэл үйлдэгчид засал хүмүүжил олгох зорилгоор зан үйлд нөлөөлөх сургалт, соён гэгээрүүлэх ажлыг Эрчүүд гэр бүл хөгжлийн нийгэмлэг ТББ-тай хамтран зохион байгуулж байгаа бөгөөд тодорхой үр дүнд хүрч чадна гэдэгт итгэлтэй байгаагаа Цагдаагийн газрын 3 дугаар хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа Ц.Жаргалсайхан дурдсан юм.

Сургалтыг гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн хэрэгжилтийн явц, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн хохирогч, хамгаалал, хүүхэд хамгаалал ,гэр бүлийн хүчирхийллийн хохирогч хамгаалах, нэг цэгийн төвийн үйл ажиллагаа, хохирогчид үзүүлж бууй үйлчилгээ, насанд хүрээгүй хүмүүсээс үйлдсэн хохирсон болон гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг, зөрчил дуудлага мэдээллийн нөхцөл байдал, хүүхэд хамгааллын 108 дугаарт ирсэн дуудлагыг хүлээн авах, шийдвэрлэх хаах тухай зэрэг сэдвийн хүрээнд Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн 3 дугаар хэлтэс, дүүргийн Нийгмийн хөгжлийн хэлтэс хамтран зохион байгууллаа.

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Үйл явдал

Хотын стандартыг хэрэгжүүлэх талаар уулзалт боллоо

Нийслэлийн Засаг даргын захирамжаар 2024 оныг “Тохижилт-Бүтээн байгуулалтын жил” болгон зарласан. Үүнтэй...

Үйл явдал

Цэргийн үүрэгтний үнэмлэх гардуулах хүндэтгэлийн арга хэмжээ боллоо

“Эх орны минь тусгаар тогтнол, батлан хамгаалах үүрэг бидэнд ирж байна гэж...

Үйл явдал

2024 оны 01 дүгээр сарын 17-ны шөнө орсон цаснаар зам талбайн арчилгаа цэвэрлэгээнд

“Баянзүрх Эко тохижилт, үйлчилгээ” ОНӨААТҮГ, “Грийн электриз инженеринг лед” ХХК, “Чингэлтэй ТҮК”...

Үйл явдал

Баянзүрх дүүрэг 2024 оныг “Хүүхдийг дэмжих жил” болгон зарлалаа

Баянзүрх дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн ээлжит XV дугаар хуралдаан болж өндөрлөлөө. Хурлаар нийтдээ...