Шинэ мэдээ

Кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлье

Кибер орчинд үйлдэгддэг гэмт хэргээс өсвөр насны охидыг урьдчилан сэргийлэх зорилготой арга хэмжээ боллоо
   Өсвөр насны охидын аюулгүй байдлын мэдлэг, ур чадварыг нэмэгдүүлэх зорилготой “CyberSafe Girls” аяны хүрээнд Баянзүрх дүүргийн 43-р хорооны Хамтарсан багийн гишүүдэд зориулсан сургалт, арга хэмжээг Кибер халдлага, зөрчилтэй тэмцэх нийтийн төвийн санаачилгаар, Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, болон Эмэгтэйчүүдийн зөвлөлтэй хамтран зохион байгууллаа.
Аяны хүрээнд кибер халдлага болон мэдээлэл, харилцаа холбооны технологи ашигласан гэмт хэргээс өсвөр насны охидыг урьдчилан сэргийлэх мэдлэг, ойлголт, ур чадварыг нэмэгдүүлэх зорилгоор олон талт арга хэмжээ хэрэгжүүлж байна.
   Кибер орчинд охидыг хамгаалах энэхүү арга хэмжээг нээж Баянзүрх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга, Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Ч.Мэндсайхан үг хэлж, аяны ач холбогдлыг онцлон тэмдэглэлээ.
Манай улс олон улсын кибер аюулгүй байдлын индексээр 194 орноос 103-т буюу “бэхжиж буй” ангилалд багтаж байна. Гэсэн хэдий ч цахим орчинд үйлдэгдэж буй гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж, тэр дундаа охид, эмэгтэйчүүд энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болох нь өссөөр байна.
Өнөөдрийн арга хэмжээний үеэр оролцогчид кибер гэмт хэргээс урьдчилан сэргийлэх арга замууд, олон улсад нэвтрүүлж буй технологийн шийдлүүд, бодлогын туршлага болон иргэдийн үүрэг оролцооны талаар санал бодлоо хуваалцлаа.
May be an image of textMay be an image of one or more people, newsroom and textMay be an image of textMay be an image of one or more people, people studying and crowdMay be an image of one or more peopleMay be an image of one or more people and textMay be an image of one or more people, people studying and newsroom

Leave a comment

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн

Facebook

Валютын ханшийн мэдээ

Related Articles

Шинэ мэдээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ

Сурагчдад эрүүл мэндийн зөвлөгөө, мэдээлэл хүргэлээ Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвөөс “Шинэ...

Шинэ мэдээ

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа

Гал морин жилийн сар шинийн баярыг угтан “Минимал дээл” үзэсгэлэн зохино байгууллаа...

Шинэ мэдээ

“Амар байна уу-2026” үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн соёлын ордны урлагийн тоглолт зохион байгуулагдлаа

“Амар байна уу–2026” Сар шинийн үзэсгэлэн худалдааны үеэр Баянзүрх дүүргийн Соёлын ордны...